Нефть боловсруулагчид дахин зогслоо

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Нефть боловсруулагчид дахин зогслоо

Хүчтэй шуурганы улмаас Венесуэлийн түүхий эд боловсруулагч “Petroanzoategui” компанийн компрессорын эд ангид гэмтэл гарснаас үйл ажиллагааг нь дахин зогсоолоо. Өнгөрөгч есдүгээр сард бойлер нь эвдэрч хэвийн ажиллагаа нь доголдоод байсан тус компанийн удирдлага “Энэ удаа дахин үйл ажиллагаагаа зогсоосон ч үйлдвэрлэлд нөлөөлөхгүй” гэж  хэлжээ.

Ориноко голын орчимд Венесуэлийн дөрвөн том боловсруулагч үйлдвэр давирхай төст түүхий эдийг боловсруулж илүү үнэтэй экспортын тос болгон хойд хэсэгт гаргадаг. Өнгөрсөн сард “Petroanzoategui” компанийн үйл ажиллагааг дахин эхлүүлэх үед химийн бодис алдагдаж зургаан хүн гэмтэж байсан юм.

Олон тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий төслийн явцад үйлдвэрлэлийн процесст доголдол гарсан тул Өмнөд Америкийн ОПЕК-ын гишүүн болох Венесуэль өнгөрсөн жил дээрх дөрвөн боловсруулагчийн гурвынх нь үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй болсон байна.

Нэг жилийн өмнөх техникийн үнэлгээний шалгалтанд тус боловсруулах үйлдвэрүүд тэнцээгүй тул одоогийн байдлаар эхний боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоод байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж