
ертөнцийн хамгийн нэр хүндтэй гэр бүл Жексонынхон загварт хүч үзэхээр
шийдсэн бололтой. Энэ долоо хоногоос тэд анхны хувцасны коллекцио
худалдаанд гаргаж эхэлсэн ба J5 буюу Жексонын 5 хэмээх нэр өгсөн байна.
Тус
хамтлагийнхны зураг бүхий богино ханцуйтай цамц болон төрөл бүрийн
загвартай футболк цамцыг 45-55 ам.доллараар харин савхин хүрмийг 900
ам.доллараар худалдаалж байгаа аж.
Эдгээр бараануудаа нэрийн
онлайн дэлгүүрээрээ худалдаалж байгаа ба ирэх оны хоёрдугаар сараас гоёл
чимэглэлийн болон бэлэг дурсгалын зүйлс нэмж гаргахаар төлөвлөөд байгаа
аж.
Н.Наран