Цагдаагийн байгууллагад үүрэг өгөв

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Цагдаагийн байгууллагад үүрэг өгөв

Сүүлийн үед Дамирангийн Энхбатын  төрсөн дүү Д.Баяр бусдад зодуулж гэмтэл учирсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа билээ. Иймд энэ асуудалтай холбогдуулан өнөөдөр Улсын Ерөнхий Прокурорын газраас Цагдаагийн газарт албан бичиг илгээсэн байна. Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын Цагдаагийн байгууллагад явуулсан уг даалгаварт энэхүү асуудлыг нэн даруй шалгаж, танилцуулахыг үүрэг болгосон байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж