Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Махны үнэ нэмэгджээ

Нийслэлчүүдийн хүнсний гол хэрэглээ болсон махны үнэ өсчээ. Энэ нь хөдөө  орон нутагт зуд болж, нийслэл рүү орж ирэх махны хэмжээ буурсантай шууд холбоотой. Өнөөдрийн байдлаар хүнсний захуудад зарагдаж байгаа хонины мах  кг нь 3200-4000, үхрийн мах 4200-4800, ямааны мах 2900-3200, адууны 3500-3800 төгрөгт хүрчээ. Махны худалдаачдын ярьж байгаагаар “Хөдөөнөөс мах орж ирэх нь багассан тул бөөний үнэ нэмэгдсэн” гэж байв. Ямартай ч нөөцийн мах  худалдаанд гарахаар хонь, ямааны мах үнэ буурч магадгүй. Гэхдээ нөөцийн махны эрэлт их байгаа ч олдоц бага байгаа аж.. Тэгээд ч иргэд шинэ мах авах сонирхолтой байдгаас махны үнэ бүр ч их өсөх магадлалтай  байгаа учир үнийн хөөрөгдөл зогсохгүй нь бололтой.

П.Дэлгэр

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж