
Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны иргэнээс “ээж маань цонхоор уначихлаа” гэсэн мэдээлэл өнгөрөгч ням гаригийн 07:45 цагт иржээ. Мэдээллийн дагуу шалгахад уг байранд оршин суудаг 48 настай эмэгтэй Ц таван давхарт байдаг гэрийнхээ цонхоор унаж нас барсныг тогтоожээ. Мөн Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутагт байрлах 46-р байрны оршин суугч, ШУТИС-ийн оюутан 22 настай эрэгтэй Т гэгч согтуурсан үедээ таван давхарын тагтнаас унаж нас барсан болох нь тогтоогдсон байна. Уг хэрэг энэ сарын 08-ны 03.00 цагийн орчим гарсан байна.
С.Отгон