
Газын найрлагад аюултай бодисууд болох Бутан /butane/ болон пропан /propane/ гэсэн шатамхай хий байдаг. Эдгээр бодис нь тэсрэх аюултай, шингэн эсвэл хүйтэн уур нь хөлдөөх үйлчилгээтэй. Өндөр концентрацитай уураар нь амьсгалах тохиолдолд төв мэдрэлийн систем цочролд орж толгой эргэх өвдөх, нойр хүрэх, багтрах, мансуурч жихүүдэс хүрэх, бөөлжүүлэх, амьсгал боогдуулах, залгих тохиолдолд хоолойг хөлдөөж, нүдний салст бүрхүүлд шууд хүрэлцэх тохиолдолд хөлдөөж удаан хугацаагаар гэмтээдэг, мөн агаарт ихээр хуримтлагдсан үед амьсгалах орчноос хүчилтөрөгчийг зайлуулж төв мэдрэлийн системийг цочролд оруулж ухаан алдах, үхэлд хүрэх аюултай. Газ, цавуу хэрэглэж мансуурч буй хүүхдүүд аажимдаа мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл бодис хэрэглэгч болох магадлал өндөртэй байдаг.
Иймд цагдаагийн байгууллагаас газ болон мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл бодисын хор аюулын талаар хийх урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн хэвлэл мэдээллийнхэнд хамтарч ажиллахыг санад болгосон байна.