Тоглоомын хотхонтой болов

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Тоглоомын хотхонтой болов

“Улиасхан” цэцэрлэг эцэг эхчүүдийнхээ санаачилгаар тог­лоомын хотхон байгуулав. УБТЗ-ын харъяа улсын тэр­гүүний тус цэцэрлэг нь хуучин тоглоомуу­даа засч шинэчилсэний дээр спортын шинэхэн талбайтай болов.

Эднийх 1986 онд ашиглалтад орсон цагаасаа эхлэн Төмөр замч­дын хүүхдүүдийг хүмүүжүүлж ирсэн. Харин энэ жилээс хотын оршин суугчдын хүүхдээс авч нийт 12 бүлгийн 360 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Урд нь байсан тог­лоомын талбайгаа засч өргөтгөн гар бөмбөг, сагсан бөмбөг, ногоон гэрэл, цагаан шугамын иж бүрэн талбай, хүүхдийн театр, сандал сүүдрэвч зэрэг олон бүтээлч ажил хийжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж