“Хүн аалз” мюзикл нээлтээ хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

“Хүн аалз” мюзикл нээлтээ хойшлуулжээ

Бродвейн театрын түүхэн дэх хамгийн өндөр өртгөөр бүтэж буй мюзикл болох “Хүн аалз” ирэх арванхоёрдугаар сард тавигдахаар товлоод байсан. Харин тус мюзизл нээлтээ хийх өдрөө гурван долоо хоногоор хойшлуулж, ирэх оны нэгдүгээр сард нээлтээ хийхээр болсон тухай Бродвейн театрын продюссэр өнгөрсөн баасан гаригт мэдээлжээ. "Spider-Man Turn Off The Dark" нэртэй уг мюзиклийн хөгжмийг “U2” хамтлагийн Bono зохиож байгаа юм

Энэхүү мюзикл 60 сая ам.долларын өртгөөр бүтэж байгаа ба агаарын гимнастикийн үзүүлбэр зэрэг олон тооны сонирхолтой үзэгдэлтэй аж. Энэ оны эхээр нээлтээ хийх боломжтой байсан ч санхүүгийн асуудлаас болон ийнхүү хойшилсоор байгаа юм.
Мөн хэд хэдэн жүжигчид бэлтгэлийн үеэр гэмтэл авсан тухай ч хэвлэлүүдэд мэдээлсэн байна.

Ийнхүү Бродвейн хамгийн өндөр өртөгтэй мюзикл ирэх оны нэгдүгээр сарын 11-нд үзэгчдийн хүртээл болохоор болжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж