Өндөрт нисэх нисдэг тэргийг оросууд бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Өндөрт нисэх нисдэг тэргийг оросууд бүтээлээ

Иргэний агаарын тээврийн нисдэг тэрэгний туршилтын Ми-38 ОП-2 загварыг Москва хотын Милийн нэрэмжит Нисдэг Тэрэг Үйлдвэрлэх Заводад бүтээлээ. Зохион бүтээгчид энэ загвар нь нислэгийн хэд хэдэн  давуу талтайгаас гадна нислэгийн урт хугацаатай гэж тайлбарлаж байна. Нисдэг тэрэгний их биеийг элэгддэггүй нийлмэл материал, шинэ цавуу болон метал ашиглан хийсэн аж.

Нисдэг тэрэг 36 зорчигчид буюу долоо хүртэл тон жинтэй ачааг тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд эрэл хайгуул болон аврах ажиллагааны зориулалттай юм.

Нисдэг тэргүүд одоогоор 40-45 жилийн нислэгийн хугацаатай байгаа юм. Харин Ми-8 ОП-2 загвар хэдэн жил ч нисч болох юм хэмээн  Москва хотын Милийн нэрэмжит Нисдэг Тэрэг Үйлдвэрлэх Заводын Ерөнхий Зохион бүтээгч Алексей Самусенко мэдэгдлээ.

Нисэгч алдаа гаргасан үед ажиллах ослын системийг нисдэг тэрэгт суурилуулсан бөгөөд хяналтын самбар бүх системийн ажиллагааг хянах юм. Түүнчлэн нисдэг тэрэг өндрийн дээд амжилт тогтоогоод байна. Туршилтын нислэгээр 8800 метр буюу Эверестийн оргилын түвшинд ниссэн аж. Онгоц энэ өндөрт 600-800 км цагийн хурдтай нисдэг бол Ми-8 ОП-2 загвар 100 км цагийн хурдтай нисчээ.

Туршилтын хөтөлбөр дахиад хэдэн жил үргэлжлэх бөгөөд 2014 оноос энэ загварыг үйлдвэрлэж, 2015 оноос худалдаж эхлэхээр төлөвлөж байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж