Авьяастан багачууд шилдгээ тодруулна

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Авьяастан багачууд шилдгээ тодруулна

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд жил бүр зохион байгуулагддаг “Бяцхан тод авьяастан” уралдаан тун удахгүй эхлэх гэж байна. Монголын хүүхдийн урлагийг хөгжүүлэх “Билэгт” төвөөс зохион байгуулдаг энэхүү тэмцээнд одоогоор 130-аад хүүхэд оролцохоор бүртгүүлээд байгаа аж.

“Байгаль дэлхийгээ аварцгаая” уриан дор зохион байгуулагдаж байсан уг уралдаан нь энэ жил “Хайраараа бүхнийг хайрлацгаая” хэмээн бүх нийтийг уриалж байгаа юм. Наадмын эхний шалгаруулалт энэ сарын 8-11 хүртэл үргэлжлэх бол хоёрдугаар шат 15-18-нд, эцсийн шалгаруулалт 22-23-нд болно.

“Маамуу нааш ир” тоглоомын газар тоглох эрхээр шагнагдахаас гадна “Батос” зайрмагийг амтархан идэх боломжтой юм билээ. Уралдаан “Улаанбаатар чуулга”-ын концертын танхимд болно.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж