Олимпиадад оролцогчдыг шагнана

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Олимпиадад оролцогчдыг шагнана

Мэдээллийн технологийн үндэсний паркт өнөөдөр Азийн бүсийн 35-р програмчлалын олимпиадаас хүрэл медаль хүртсэн баг тамирчдад шагнал гардуулна. БНХАУ-ын Тиянжин хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-17-ны хооронд Азийн бүсийн 35-р програмчлалын олимпиад болж манай тамирчид амжилттай оролцсон. Үүнд МУИС-ийн Математик компьютерийн сургуулийн Програм хангамжийн тэнхимийн багш Г.Багаболд дасгалжуулагчтай ПХ-IV ангийн оюутан Н.Алмабек, ПХ-III ангийн оюутан Э.Хонгор, Л.Мөнх-Очир нарын бүрэлдэхүүнтэй “SMCS” баг тус олимпиадад оролцож хүрэл медаль хүртсэн. Тэд мөн өнгөрсөн  онд БНХАУ-ын Шанхай хотод болсон 34-р олимпиадын хүрэл медаль хүртэж байсан юм.

Дашрамд дуулгахад, олон улсын програмчлалын олимпиад нь гурван оюутны бүрэлдэхүүнтэй баг нэг компьютер дээр 10 орчим бодлогын программыг зохиож уралддаг, бодолтыг програмын систем шүүдэг.  Энэ тэмцээн 1991 оноос Олон улсын оюутны програмчлалын олимпиад IBM компаний ивээл дор муж ба улсын, тивийн дэлхийн гэсэн  гурван  үе шатттайгаар явагдаж иржээ. Харин манай улсад  2008 онд МУИС-ийн Математик Компьютерийн сургууль “Програмчлалын үндэсний анхдугаар олимпиад”-ыг эх орондоо амжилтай зохион байгуулсан аж. Уг олимпиадаас шалгарч Азийн бүсийн олимпиадад оролцох эрх авсан МКС-ийн  Г. Багаболд дасгалжуулагчтай Програм хангамжийн инженерийн III ангийн оюутан Д. Хасан, програм хангамжийн инженерийн I ангийн оюутан Э. Хонгор, Л. Мөнх-Очир нарын бүрэлдэхүүнтэй баг Ази тивийн 34 дахь удаагийн бүсийн олимпиадад оролцож байжээ. 

П.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж