
Тэрбээр Каннын кино наадам болон олон кино фестивалийн улаан хивсний ёслол дээр бусдаас онцгойрч чадаж байсан ба Prada, Chanel болон Lanvin брэндийн хувцасаар гоёх дуртай аж.
“Тэр бол үнэхээр загварын мэдрэмж өндөртэй бүсгүй. Бусад одууд нийтлэг хэв шинжтэй хувцасаар гангарч байхад Кэри Маллиган өөрийн гэсэн донж бүхий өөр стилийг сонгож чадсан. Энэ он түүний хувьд загварын хувьсал хийсэн жил болсон” хэмээн уг сэтгүүлийнхэн хэвлэлийнхэнд мэдээлсэн байна.
Н.Наран