
Өмнөх дугаарын нүүрэнд Кристина Агилера гарч байсан бол энэ удаад Katy Perry Cosmopolitan сэтгүүлийн шинэ нүүрийг чимжээ. Тэрбээр өнгөрсөн 2010 онд амжилтаар дүүрэн байлаа. Дэлхийн топд орсон шинэ цомог, хурим, амжилттай тоглолтууд гээд л Katy аз жаргалтай харагдах нь аргагүй юм. Түүний бардам, амжилт, Russell-ын тухай болон хэн хүний мэдэхгүй зургаан баримтыг дэлгэжээ.
Удахгүй тохиох Гэгээн хайрын баяраар хайртыгаа хэрхэн баярлуулах вэ?, амжилтад хүрэх арван шат гээд олон сонирхолтой зөвлөгөөг Космо танд дэлгэж байна. Мөн энэ удаагийн дугаарт Монголын рок, попын ертөнцөд шинэ урсгалыг санаачлан “Монгол поп” цомгоо өлгийдөн авсан дуучин Болдтой чин сэтгэлийн яриа өрнүүлжээ. Зүс царайны өөрчлөлт цаг агаарынх уу, өдөр хоногийнх уу, өөртөө ухаангүй дурлуулах секс, хобби нь саад болоод байна уу, хайрттайгаа хийх 20 зугаатай зүйл, эрүүл мэнд, гоо сайхны зөвлөгөө гээд олон сонирхолтой мэдээлэл энэ дугаарт багтжээ.