Дэлхийн сүйрэл хэзээ вэ?

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн сүйрэл хэзээ вэ?

Ямар муу ёрын юм бичдийм бэ гэж бүү бодоорой. Зүгээр лэнэ талаар өөрт байдаг бодлоо хуваалцмаар санагдаад. Хэрэв таалагдахгүй
бол та яахаа мэдэж байгаа юм чинь. Ер нь юу л даа, хэтэрхий том асуудал
мэт боловч энэ дэлхий хэзээ сүйрч болох талаар үе үе миний толгойд
элдэв янзын юмнууд орж ирдэг юм. Та нар Холливудын "Нөгөөдөр" буюу "The day after tomorrow" үзсэн
байх. Үзээгүй бол заавал үзээрэй гэж хэлмээр байна. Тэр бол миний
бодлоор зүгээр нэг адал явдал хөөсөн арилжааны шинжтэй биш харин нилээн
чухал асуудлыг бодитоор хөндсөн кино. Хэрэв та санаж байгаа бол эхлээд
энд тэндгүй бороо орж, үер болж, зарим газар урьд үзэгдээгүй байгалийн
үзэгдэл болж байгаагаар киноны эхний хэсэг нь өрнөнө. Тэгээд дэлхийн
уур амьсгал  улам бүр өөрчлөгдсөөр эцэст нь дэлхийн тодорхой хэсгүүдэд
галав юүлэлт болж байгааг өгүүлдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж