10 настай охин амаржив

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Испанид 10 настай охин ээж болж, хүүхдийг нь охины гэр бүлийнхэн
асрахаар болжээ. Залуу ээж өнгөрсөн долоо хоногт Жерез де ла Фронтера
хотын эмнэлэгт амаржсан байна.
Шинээр мэндэлсэн хүүхдийн эцэг нь мөн л насанд хүрээгүй хүү аж. Одоогоор
эх, хүүхдийн бие сайн байгаа гэж Испанийн Андалусия мужийн Дотоод
хэргийн сайд Микаела Наварро хэлжээ. Шинэ төрсөн хүүхдийн хүйс зэргийн
талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан ч бяцхан охин гадны ямар нэг
хүчирхийлэлгүй жирэмсэн болсон гэж мэдэгдсэн байна. Тиймээс эрүүгийн
гэмт хэргийн мөрдөн байцаалт явуулахгүй гэж Наварро мэдэгджээ.
Испанийн хуулийн дагуу 13-аас доош насны хүнтэй бэлгийн харилцаанд
орохыг бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэгт тооцдог
боловч 10 настай охины хамтрагч нь мөн насанд хүрээгүй учир энэ хэргийг
шийдвэрлэх тун ярвигтай байгаа аж. Насанд хүрээгүй эцэгт хуулийн
хариуцлага тооцох эсэх нь одоогоор тодорхой бус байгаа юм. Испанийн
хэвлэлүүдийн мэдээлснээр, бяцхан ээж румын гаралтай охин аж. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж