Миний анхны ухамсарт зүүд

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Миний анхны ухамсарт зүүд

Уржигдар
шөнө би анхныхаа ухамсарт зүүдийг зүүдэллээ. Зүүдээ дуусангуут сэрээд
цаас, үзэг аван зүүдээ бичсэнээ энд та нартай хуваалцая. Эхлээд ухамсарт
зүүд гэж юу болохыг тайлбарлахыг минь зөвшөөрнө үү.

Үүнийг "lucid dream"
гэдэг бөгөөд миний бие "ухамсарт зүүд" гэж хөрвүүлээд байгаа юм. Lucid
dream буюу ухамсарт зүүд нь энгийнээр хэлбэл хүн зүүдэлж байхдаа
өөрийгөө зүүдэлж байна гэдгийг мэдэж ухамсарлахыг хэлдэг. Зүүдэндээ
өөрийгөө зүүдэлж байна гэдгийг мэдсэн тийм зүүд надад урьд нь тохиолдож
байсан л даа, гэхдээ уржигдарынх бол жинхэнэ утгаар ухамсарт зүүд
болсон. Хүн ухамсарт зүүдэнд юу ч зүүдэлж болно. Нэг эртний зохиолч
ухамсарт зүүдэндээ жүжиг найруулж тавьдаг байсан гэж байгаа. Нэг зураач
ер бусын гайхамшигт үзэгдлийг зүүдэндээ бүтээгээд дараа нь сэрсэн хойноо
түүнийгээ зурсан гэж байгаа. Бас хар дарж зүүдэлдэг хүмүүс ухамсарт
зүүд зүүдэлж сурсанаар өөрийгөө хар дарсан зүүднээс авч гардаг чадвартай
болдог гэсэн. Би ч нэг удаа хар дарсан зүүд зүүдэлж байгаад энэ бол
зүүд гэж мэдээд өөрийгөө сэрээж байсан шиг санагдаад байгаа юм. Ухамсарт
зүүд зүүдэлдэг болж сурах боломжтой. Ухамсарт зүүдийн талаар шинжлэх
ухааны олон сайн судалгаа хийгдсэн бөгөөд ухамсарлаж зүүдэлж сурах ном
товхимолууд ч гарсан ажээ. Би хоёр долоо хоногийн өмнөөс lucid dream
гэгчийн талаар мэдэх болсон бөгөөд ийм зүүд зүүдлэх юм сан гэж хэсэг
хугацаанд бодсоны эцэст ашгүй нэг анх удаа ухамсарт зүүд зүүдэллээ. За
ингээд би өөрийн анхны ухамсарт зүүдээ ярьж өгье.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж