МАХН-ын их хурал өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

МАХН-ын их хурал өндөрлөлөө

МАХН-ын ХХYI их хурлын үйл ажиллагаа өнөөдөр 11.00 цагт өндөрлөлөө. Сүүлийн өдрийн хуралдаанаараа Бага хурлын 310 гишүүнийг сонгосон юм. Бага хурлын шинэ гишүүд дотор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Н.Энхбаяр, нийслэл, дүүргийн Засаг дарга нар, улсын гарьд Д.Сумъяабазар, “Сод Монгол”-ын Н.Анандбазар нар оржээ. Мөн сэтгүүлч мэргэжилтэй хэд хэдэн хүн Бага хурлын гишүүн болсон байна. Р.Хадбаатар, Д.Сарангэрэл, Н.Ганбаяр нар тэдний дунд орсон байна. Үдээс хойш Бага хурлын анхдугаар хуралдаан болж Удирдах зөвлөлөө сонгоно. 

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж