Э.Амаржаргал түүхэн кинонд тоглохыг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Э.Амаржаргал түүхэн кинонд тоглохыг хүсдэг

МҮОНТВ-ийн бүтээсэн “Тусгай салаа” олон ангит уран сайхны киноны Анужингийн дүрд тоглосон загвар өмсөгч Э.Амаржаргал түүхэн кинонд тоглохыг хүсэх болсон гэнэ. Тэрбээр анх удаа “Тусгай салаа” олон ангит кинонд тоглосон бөгөөд саяхан нэг шинэ киноны санал ирээд байгаа гэнэ. Тэрбээр хэлэхдээ “Нэг киноны санал яригдаж байна. Цаашид надад тохирсон, таалагдах дүр байвал би кинонд тоглоно. Ер нь бол түүхэн кинонд хатны дүр бүтээж үзэх мөрөөдөлтэй болсон шүү” гэв.

Сонирхуулахад Э.Амаржаргал нь саяхан Бээжин хотод болсон олон улсын миссийн тэмцээнд амжилттай оролцож, “Шилдэг жүжиглэлттэй” миссээр шалгарсан байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж