Инфляци, хомсдол ба ядуурал Венесуэл, Никарагуа ба Эквадорт эрс нэмэгдэж байна. Ягаан өнгөөр Бразил, Урагвай будагдаад байна. Бразилийн ерөнхийлөгч Лула өөрийгөө гадаад ертөнцөд зүүний үзэл санаанд дуртай хүн гэдгээ харуулсан ч харин дотоод бодлого нь капиталист ашиглааны ёсоор явж байна. Дилма Роуссеф (Dilma Rousseff) өнгөрсөн даваа гаригт энэ том орны ерөнхийлөгчөөр сонгогдоод хэвлэлийн эрх чөлөө ба итгэл үнэмшлийг чөлөөтэй байлгахаар амлав. Тэрээр 1970-аад онуудад Пальмарес гэх хувьсгалт зэвсэгт босогчдын бүлэглэлд (Vanguardia Armada Revolucionaria Palmares) орж байсан юм.
Урагвайн ерөнхийлөгч Хосе Мухика (Josй Mujica) нь хотын партизан байсан ба хүн хулгайлж, дээрэм хийж байв. Тэрээр өнөөдөр өмнөх шигээ биш ч гэсэн зүүний үзэлдээ талтай.
Ядуурал, самуурал ба эрх чөлөөгүй байдал Чавесийн бодлогыг даган яваа латин Америкийн орнуудад нийгмийн сүйрэл авчирч, бараа бүтээгдэхүүний хомсдол, популизм, эдийн засгийн хязгаарлагдмал байдал болон авлигыг тархааж байна. Бүсийн хамгийн их авлигатай орнууд нь Венесул, Аргентин хоёр, Венесуэл энэ талаар Гаитигаас давжээ. Боливарианы социализмын хөлдүү үзэл санаа тэнд тархаж, БОХЭ (Бразили, Орос, Хятад Энэтхэг) бүлгийн орнуудын хамт дэлхийд тэргүүлэх байр сууринд гарч ирж байгаа Бразилиас тэд улам холдож байна. Өмнө нь гэмт хэрэг, нийгмийн шударга бус үзэгдэл ба эмх замбараагүй байдал, ажилгүйдэл ноёрхож байсан тэр хязгаарт нэг хэсэг улс орон ядуурлаа бууруулж, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээ дээшлүүлж чаджээ. Үүнд бид Перу, Чили, ба Колумбийг хэлж байгаа юм. Энэ гурван орон нь аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй орнуудын Латин Америкт суулгаж өгөхөөр оролдож байгаа дэвшил, найдлага, амжилтын бүхий л шинжийг өөртөө агуулж байна.
Зөвхөн энэ гурван орон л дэлхийн хөгжлийг илэрхийлэх эерэг, сөрөг хандлагаар эдийн засгийн өсөлтөө гаргаж чадсан юм. Дэлхийн санхүүгийн хямралын үеэр ч энэ гурван орон ядуурлаа бууруулж, ДНБ-ний өсөлтөө өмнө гараагүй хэмжээнд нэмэгдүүлжээ. Тэр амжилтынх нь учир утга юунд байна вэ? Хариулт их энгийн. Социализм юу хийж байгааг хараад эсрэгээр хөдлөх. Хөрөнгө оруулалтыг татаж, түүнийг хамгаалж мөн хувийн эрх чөлөө ба хувийн санаачлагыг нь дэмжин амжилттай үйл ажиллагааг нь урамшуулан, зах зээлээ хөгжлийн зэвсэг болгон бэхжүүлжээ.
Хувийн хэвшлийг дэмжсэнээр дэд бүтцийг бий болгох, тогтвортой цалин хөлс ба тэтгэврийн үүргийг тэд өөрсдөө авцгаасан байна. Төрд зах зээлийн зохицуулалтыг эдийн засгийн урамшуулалтаар дэмжих нь л үлдсэн юм. Төрийн аппаратын бүхий л хүчин чадлыг иргэддээ хамгийн чанар сайтай боловсрол, эмнэлгийн үйлчилгээ, нийгмийн халамжийг улс төрийн үзэл баримтлал ба тулгалтгүйгээр өгөхөд чиглүүлэх хэрэгтэй болж байна.
Тэгэхээр Латин Америкийн хөөрөл нь юу ярьж буйгаа ойлгоогүй хүмүүсийн бүтээж буй домог. Энэ бол социализм гэдэгт толгой нь эргэсэн бүхнийг мэдэгч нарын зүгээс ухаант хүмүүст тулгаж байгаа ээлжит үл гүйцэгдэх үзэгдэл юм. Гол үнэн нь энэ гурван орон ба тивийн чинээ Бразил нэртэй улс өөрсдийн үйлдлээрээ бүх Латин Америкт үзүүлж буй үлгэр дууриалалд байна. Энэ бүсийн бүтэлгүй захирагч нарын зүтгэл дэлхийн бусад орноос тэднийг улам хоцроох болно. Эмх журамгүй байдал, хоцрогдол ба ядуурал тэдний тарыг таниулж байна.
Эх сурвалж: : El falso boom latinoamericano