
идэвхтэн хүн бөгөөд Соросын сан болон Нээлттэй нийгэм сангийн тэргүүн
юм. Түүний жинхэнэ нэрийг Шварц Дёрд гэдэг. Унгарын Будапешт хотод 1930
оны 8 сарын 12-нд төржээ. Тэрээр аливаа харгис дэглэмд хавчигдаж,
тэдгээрийг үзэн ядаж төлөвшсөн ба ямар нэг хүчтэй бүхнийг дарангуйлагч
болох нь гээд эсэргүүцээд сурчихсан аж. Дайн дажин, даяарчлалын үзэл
санаа Сорост ихээхэн хэмжээгээр нөлөөлсөн. Тэрээр дэлхийн хэмжээний
баян болох зоригтой зорилт дэвшүүлж санасандаа хүрсэн. Өдгөө дэлхийн
ардчиллыг бэхжүүлэх талаар тэмцэж яваа нэгэн.
Сорос Англид очингуутаа л юуны өмнө
еврейчүүдтэй бизнес хийх гэв. Гэвч английн чврейчүүд зовж зүдэрсэн ахан
дүүсийнхээ ирсэнд огтхон ч баяртай биш байсан агаад еврейчүүдийн төлөө
санаа тавьдаг английн еврей хүн гэвэл Ротшильд л болотой. Английн
еврейчүүдийн байдалд урам нь хугарсан Сорос "коммунистуудаас дутахгүй
амьтад шив дээ" хэмээн бодож заавал тэдний мөсөн туйлыг хага зүсэж
зорьсондоо хүрэх болно гэж амлажээ. Нэгэн еврей баяны багахан цалинтай
ажилд боолчлогдох зуураа брокерийн пүүсийнх нь үйл ажиллагааг нэвт шувт
судлав. Ротшильдийн сангаас авсан мөнгөө цалинтайгаа нийлүүлж байгаад
нэгэн их сургуульд суралцах төлбөрийг нь бүрдүүлж амжив, тэгээд сайн
дүнтэй ч төгсөж амжлаа. Хэдийгээр тэр английн еврейчүүдэд дургүй байсан
ч тэднийг биширдэг дүр үзүүлж чадсан тул цаадуул нь эцсийн эцэст
эгнээндээ оруулжээ. Энэ боломжийг тэр сайн ашиглаж овоо хөрөнгө мөнгө
хуримтлуулж дөнгөв.
Ийнхүү ажиллаж байхдаа хөрөнгө
оруулалтын нэгн сайхан боломжийг олж харсан боловч уг боломжийг
хэрэгжүүлбэл английн еврейчүүд дургүйцэх байв. Тэр англид цаашид
ажиллах нөхцөлгүй болох байжээ. Гэвч англид ажиллах боломжгүй болно
гэдэг миний хувьд гарц болж хувирах ёстой гэж итгэсэн Сорос английн
еврейчүүдийг ихэд ухаантайд тооцон тэднээс юм сурах санаатай ирдэг
байсан америк еврей нартай холбоо тогтоож Америк руу гарах боломжоо
нарийн судлан байв.
Ингээд л шийдвэрлэх мөч ирлээ. Америк
ахан дүүсийнхээ дунд үнэд орж, тэднээс аль болох их мөнгө салгах гэж
байгаа английн еврейчүүдийн замыг Сорос хаан зогслоо. Англид 9 жил
хуримтлуулсан хамаг мөнгөөрөө Америкийн үнэт цаас арилжих нэгэн
компанид хөрөнгө оруулалт хийж орхив. Мөн харамч хахираараа алдартай
шотланд ноёдуудаас нилээд мөнгө зээлж авсан байсан юм. Уран ильгэх
чадвар, английн еврейчүүдийн хөгийн байдлаас хариугаа авах хүслэн, их
орлого ашиг амласан нь шотландчуудыг түрүүвчрүүгээ гараа явуулахад
хүргэсэн юм.
Америкт очоод удаагүй байхад л хөрөнгө
оруулалтынх нь үр шим мэдэгдэж, дээрээс нь алтанбороо асгарав. Английн
еврей нар өөрсдийгөө еврейчүүд дундаа дээд зиндаанийх гэж боддог,
хаалттай маягийн улс бол мерикийнх тиймгүй, ихэнх нь Оросоос ирсэн,
цагаан цайлган, итгэмтгий улс байх аж. Тиймээс Соросын хувьд энд
ажиллах нь амар байжээ.
Хөрөнгө оруулалтын олон компани
байгуулж, ашиг нь багасах төлөвтэй болвол бага гарын бизнесүүдэд
дамлачихдаг Сорос 1970 онд "Квантум" хэмээх аварга компанийг авьяаслаг
бизнесмен Жим Рожерстой хамтран байгуулав. Энэ удаад Сорос АНУ-ын засаг
захиргааны эсрэг байр суурьтай хөдлөв. Улс төрийн учир шалтгаанаар
зарим нэг улс орныг Америк дарамталж буйг эсэргүүцэн, тэр улсад хөрөнгө
оруулалт хийж байв. Хориг арга хэмжээнд орсноос болж хөрөнгө оруулалтын
гачаалд автсан тэдгээр орнуудаад Сорос асар их ашиг олов. 1980 онд
компаний орлого байгуулагдсан эхний жилийнхээс 3300% өссөн байв.
Ингээд Сорос Америкийн тэргүүн
баячуудын нэг боллоо.Түүний хувьд улс төр, бизнес хоёрын аль нь чухал
гэдгийг хэн ч мэдэхгүй. Харин Сорос аль алинаас нь ашиг олж байсан нь
үнэнтэй.
Сорос 2004 оны ерөнхийлөгчийн сонгууль
хүртэл улс төрийг тийм ч их сонирхдоггүй байв. 2003 онд "Вашингтон
Пост" ёонинд өгсөн ярилцлагадаа " Жорж Бушийг авч хаях нь миний
амьдралын гол зорилго" гэж хэлсэн байдаг. 2004-9-28 нд "Бид яагаад
Бушийг сонгохгүй байх ёстой вэ" гэсэн олон шат дамжсан аядадыг зохион
байгуулав. Сорос Бушийн эсрэг үйл хэрэгт 23 сая доллар зарцуулсан
боловч Буш 2004 онд ахин сонгогдсон билээ.
Гэхдээ Соросын хувьд алдсанаасаа оносон
нь их. Сүүлийн үед тэрээр ардчиллыг дэмжих үйл ажиллагааныхаа нөлөөгөөр
Америкийн дараа 2-рт ороод байна.