Өмгөөлөгч С.Ганчимэг худал гомдол гаргасан нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгч С.Ганчимэг худал гомдол гаргасан нь тогтоогджээ

Өнгөрсөн долоо хоногт өмгөөлөгч С.Ганчимэг амны хаалт, шил зүүж өөрийнхөө нэрийг нууцалж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбаттай холбоотой ноцтой мэдээлэл хийсэн. Тэрбээр “Э.Амарбат намайг хүчиндсэн. Мөн зодож танхайрсан” гэсэн мэдээлэлийг сэтгүүлчдэд өгсөн. Хууль хяналтын байгууллагын ажилтантай холбоотой асуудлыг Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах алба шалгадаг. Өмгөөлөгч эмэгтэйн гомдлын мөрөөр шалгах ажил хийсэн аж. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр гомдол гаргасан болох нь тогтоогджээ. Тус  албаныхан хуулийн дагуу эцэслэн шалгаж дууссаны дараа гомдол гаргасан өмгөөлөгч С.Ганчимэг, нэр холбогдсон Э.Амарбат нарт хариу мэдэгдэх гэнэ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж