Арваннэгдүгээр сарын 8

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Арваннэгдүгээр сарын 8

Арваннэгдүгээр сарын 8-ны баяр

Авхаалж сэргэлэнчүүдийн клубийн олон улсын өдөр

2001 оны энэ өдөр Орос ба Тусгаар тогтносон орнуудад КВН (Авхаалж сэргэлэнчүүдийн клуб)-ын олон улсын өдрийг анх тэмдэглэжээ. Баяр хийх санаачлагыг КВН-ы олон улсын клубийн ерөнхийлөгч Александр Масляков гаргаж анх удаа КВН телевизийн эфирт гарсан 1961 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийг энэ баярыг тэмдэглэх өдөр болгожээ.

Хятадын сэтгүүлчдийн өдөр
Анх удаа энэ баярыг Хятадад 2004 оны арваннэгдүгээр сарын 8-нд өргөн тэмдэглэсэн байна. Энэ өдөр Хятадын олон хотуудад сэтгүүлч нарт зориулсан арга хэмжээ явуулдаг.

Өдрийн ишлэл

“Энэ бол ямар нэгэн шинэ төрлийн туяа…”
(1895 оны энэ өдөр Вильгелм Конрад Рентген хүмүүсээс хамгийн түрүүнд хатуу, тунгалаг биш биетийг нэвт харж чадав)

Германы эрдэмтэн Вильгельм Конрад Рентген хүмүүсээс хамгийн түрүүнд хатуу биетийг нэвт харжээ. Тэр ажлынхаа дараа харихаар явахдаа гэрлээ унтраатал  катодын хоолойн гэрэлд нь барийн цианит хавтан дор байсан цаас гэрэлтэж байгааг олж харсан байна. Рентген электрон туяаныхаа хоолойг унтраахаа мартсан нь тэр байв. 1895 оны арванхоёрдугаар сард түүний эхнэрийн хуримын бөгжтэй гарын сарвууны рентген зургийг дэлхийн бүх сонинууд хэвлэжээ. Түүний нээлт 1901 онд Нобелийн физикийн шагналын анхныхыг нь авч байлаа.

Анх хэвлэгдсэн эхнэрийнх нь гарын сарвууны рентген зураг


Үйл явдал


Гарын сарвууны зургийг анх удаагаа олон нийтэд нээгдэв
1793 он: Гарын сарвууны дүрс нь уран барилгын түүхэн дурсгалаас гадна дэлхийн уран сайхны томоохон музейн нэг юм. Луврыг бүтээсэн нь олон зуун жилийн түүхтэй. Барилгыг Сена мөрний баруун эрэгт анх 1190 онд цайз болгон Филипп-Август хаан босгосон байв. XVI зуунд V Карл түүнийг орон сууцны шилтгээн болгожээ.

I Франциск хааны үед Луврыг нэг мөр өөрчилсөн байна. 1546 онд  түүнийг нурааж, ихэнхийг нь шинээр барьжээ. Тэр цагаас Лувр хааны өргөө болсон юм. Уран барилгач Пьер Леско ба Жан Гужон хоёр Луврын өнөөгийн өнгө төрхийг гаргажээ. XIII Людовик 1672 онд Версалийн ордонг бариулснаар тийшээ хааны өргөө нүүж, Лувр 1725 он хүртэл хоосон хаягдсан байлаа. Ингээд 1725 оноос урлагийн академи тэнд уран зургийн салон ажиллуулах болсон байв. Хамгийн анх уг музей олон нийтэд 1793 онд үүдээ нээжээ. Луврын цуглуулгын ихэнх нь хааны цуглуулга бөгөөд сүм хийдийн болон хувь хүний урлагийн цуглуулга ч тэнд байдаг. Луврт эртний дорнын болон эртний Египет, Грек, дундад зууны Европын урлагийн үнэлшгүй бүтээлүүдийг хадгалдаг. Тэдний дунд эртний грек баримлууд “Самофракийн Ника”, Милосскийн Венера”, Микеланжелогийн “Боссон боол”, “Үхэж буй боол” баримлууд, да Винчийн “Мона Лиза” Жоржонын “Хөдөөгийн концерт”, Ван Эйкийн "Канцлер Ролены дагина” болон Рубенс, Рембрандт, Пуссен, Ватто, Давид, Жерико, Делакруа, Курбе нарын цуутай бүтээлүүд байдаг. Луврын захиргаанд Тюильрийн цэцэрлэгийн нэгэн павильонд  1965 онд нээсэн Монегийн бүтээлийн тогтмол үзүүлэнтэй үзэсгэлэнгийн “Оранжери” танхим хамрагддаг.

Нам,төрийн аппаратыг өөрчлөхөөр Валерий Саблин бослого гаргажээ
1975 он: Гуравдугаар зэргийн ахмад Валерий Саблин  шумбадаг онгоцны эсрэг зориулалтын «Сторожевая» том хөлөг онгоц дээр нам, төрийн аппаратыг өөрчлөх шаардлагатайгаар бослого гаргажээ. 

Валерий Михайлович Саблин 1939 онд удам залгасан далайчны гэр бүлд төрсөн ба 1960 онд Ленинградын  Фрунзийн нэрэмжит усан цэргийн дээд сургуулийг төгсөөд Хойд тэнгисийн флотын харуулын хөлөг онгоцууд дээр даргын туслах  болов. 1970 онд Лениний нэрэмжит цэрэг, улс төрийн академийн дүүргэж, шумбадаг онгоцны эсрэг зориулалтын «Сторожевая» том хөлөг онгоцны улс төрийн ажилтны туслахаар томилогдсон байна. Коммунист намд 1959 онд элсчээ.
Марксизм-ленинизмын онолыг гүнзгийрүүлэн судалсан тэрээр эрх баригчид ард түмнийг буруу удирдаж байна гэсэн санаанд автаад нийгмийг өөрчлөх нарийн хөтөлбөрийг боловсруулжээ. Өөрийн хөтөлбөрийг таниулах, Зөвлөлтийн удирдлагын алдаа завхралыг хэлэх индрээр тэр өөрийн хөлөг онгоцыг сонгосон байна.

Хөлгийн багийн ихэнхийн дэмжлэгтэйгээр бослого гарган хөлгийг сайн дураараа Ленинградын зүг авч явав. Энэ бослогын тухай мэдээ авсан Батлан хамгаалах яамнаас түүнийг бөмбөгдөн живүүлэх тушаал иржээ. Ирбены буланд Су-24 онгоцноос бөмбөг хаяж, дараа нь хөлөгт тусгай багийг буулган шархадсан ахмадыг баривчлав. Болсон хэргийн бүх хариуцлагыг Саблин өөртөө авч хэн нэгнийг хамсаатан гэж нэрлээгүй юм. Цэргийн шүүх түүнийг эх орноосоо урвасан гэж яллан буудан хороохоор болжээ. Саблин урвалт ба хөлөг онгоцыг гадаадад гаргах гэсэн гэх ялыг эрс эсэргүүцэн үгүйсгэж байлаа.

1976 оны наймдугаар сард Саблин болон хэд хэдэн хүний шагнал, цолыг хурааж түүнийг буудан хороожээ. 1994 онд түүний хэргийг дахин авч үзээд эх орноосоо урвасан гэдэг ялыг эрх мэдлээ хэтрүүлэн дарга нарт захирагдаагүй гэсэн зүйл ангиар солин эчнээ 10 жил хорих ялыг дахин өгсөн ч түүнийг цагаатгахаас татгалзсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж