Хүүхэлдэйн театр орон нутгийг зорино

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Хүүхэлдэйн театр орон нутгийг зорино

Хүүхэлдэйн театр соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондогийн “Алтан хөрш” , Монгол ардын сургамжит үлгэр “Долоон өндөгтэй доголон шаазгай”-н үлгэрээр өвөл цагийн үзвэрийн жилийн нээлтээ хийн хүүхэд багачууддаа хүргээд байгаа билээ.  Харин энэ удаад хөдөө орон нутгийн хүүхэд багачуудын улирлын амралтыг хамтдаа өнгөрөөх зорилгоор  бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ сарын 15-19-ний хооронд аялахаар бэлтгэл ажилдаа ороод байна.  Энэхүү орон нутгийн аяллын хүрээнд энэ сарын -нд энэ сарын 9-нд 12.00 цагт Багануур хотод , 16-нд 12.00 цагт Дархан хотын  “Залуучууд” театрт  , 17-нд 14.00 цагт Хөтөл хотод, 18-нд 12.00, 14.00 цагт Эрдэнэт хотын “Уурхайчин” соёлын ордонд, 24,25-нд Замын үүдэд  тус тоглох гэж байна. Мөн Цэцэрлэгийг багачууддаа “Улаан малгайт” “Өнхрүүш” жүжгүүдийг тоглохоор бэлтгэл ажлаа хангажээ.  Хүүхэлдэйн театр нь сар бүр  шинэ шинэ уран бүтээлүүдийг хүүхэд багачуудад хүргэхээр энэ сарын  6-аас  эхлэн театрын их тайзнаа  Х.К. Андерсены “Нугасны муухай дэгдээхэй” жүжиг, бага тайзнаа Ш.Пеьрогийн “Улаан малгайт” жүжгийг  өргөн барих нь ээ.  Мөн тус театраас хүүхэд багачуудад зориулан худалдаанд гаргасан үйлчилгээний шинэ хэлбэр болох бэлгийн карт эзэмшигч хүүхдүүд маань энэ сард хоёр дахь уран бүтээлээ үзэх гэж байна. Дашрамд дурдахад энэхүү үйлчилгээ нь хамгийн соёлтой үйлчилгээ болж чадсан юм.  Жүжиг тэр дундаа хүүхдийн жүжиг, хүүхэлдэйн жүжиг нь багт, утсан, тагт, сүүдрийн, хуруун, бээлийт гэх мэт олон төрөл бөгөөд их сонирхолтой өгөөж ихтэй, адил явдалтай байдаг билээ. Сурагчдын амралтаараа хүүхэлдэйн театрын зорин шилдэг уран бүтээлүүдийг үзэж сонирхоорой.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж