Сургуулиудын шатрын АШТ болно

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Сургуулиудын шатрын АШТ болно

Монголын шатрын холбоо, Нийслэлийн боловсролын газар, “Хөх морь” шатрын клубээс хамтран Нийслэлийн сургуулиудын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг арванхоёрдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй төрөлд 7 хүртэлх нас, 8-9, 10-11, 12-13, 14-15 болон 16-17 гэсэн зургаан ангиллаар зохион байгуулах юм. Тэмцээний ангилал бүрт нэг сургуулиас хэдэн ч сурагч оролцох боломжтой бөгөөд швейцарь системээр долоон өрөг тоглож, аваргуудаа тодруулах ажээ. Ангилал бүрт эхний таван байрыг шалгаруулахаас гадна багийн дүнгээр нийслэлийн шатрын аварга сургуулийг шалгаруулах юм байна.

Тэмцээний бүртгэл арванхоёрдугаар сарын 3-ны 10-16 цагийн хооронд үргэлжлэх аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж