Олимпийн аварга тугчаар томилогдов

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга тугчаар томилогдов

БНХАУ-ын өмнөд хэсгийн Гуандун мужийн Гуанжоу хотноо энэ сарын 12-27-ны өдрүүдэд болох Азийн XVI спортын их наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслолын ажиллагаа баасан гаригт МҮОХ-ны байранд болсон юм. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир тэргүүтэй албаны хүмүүс болон Азийн наадамд эх орноо төлөөлөх баг тамирчдын төлөөлөл оролцов. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн дэлгэр хүрээтэй зохиогдох гэж буй Азийн спортын их наадамд амжилттай оролцохыг ерөөж, “Гуанжоу-2010” наадамд Монголын баг тамирчдыг ахлан оролцох УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир болон Монголын үндэсний шигшээ багийн тамирчин П.Сэрдамба нарт алтан соёмбот төрийн далбааг хүлээлгэн өглөө. Энэ удаагийн Азийн наадам өргөн цар хүрээг хамарч буй бөгөөд түүхэндээ анх удаа тамирчид спортын 42 төрлөөр 476 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Харин Монголын тамирчдын тухайд спортын 28 төрлөөр 222 тамирчин Азийн наадмыг зорих ба Монголын багийн тугчаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаярыг сонгожээ.

Өмнөд Хятадын тэнгисийн боомт хот болох Гуанжоу 2004 оны долдугаар сарын 1-нд Катарын Доха хотноо болсон Азийн олимпийн зөвлөлийн ээлжит хурлаар Азийн XVI спортын их наадмыг зохион байгуулах эрхээ авснаар Азийн наадмыг зохиох Хятадын хоёр дахь хот болсон юм. Өмнө нь 1990 онд Бээжин хот Азийн наадмын нийслэлэрээ сонгогдож байлаа.

Энэ удаагийн Азийн олимпийн бэлгэдэл сахиус буюу маскот нь Лө ЯнЯн тэргүүтэй таван ямаа. Харин сүлд дуу нь Хятадын алдартай хөгжмийн зохиолчийн бүтээсэн Reunion гэх дуу юм. Түүнчлэн “Гуанжоу-2010” Азийн наадмын медалийг Тэнгисийн торгоны зам нэртэйгээр урласан байна. Гуанжоу хот нь эрт цагийн “Торгоны зам”-ын гол боомт, эхлэл цэг нь байсныг бэлгэдсэн нь энэ аж. Медаль дээр Азийн олимпийн зөвлөл (OCA), Азийн наадмын лого, галаар тургих луу, дураараа элэн халих бүргэдийг дүрсэлсэн байна.

Азийн наадмын уралдаан, тэмцээнүүд нийт 53 талбарт үргэлжилнэ. Мөн тамирчдын бэлтгэл базаахад зориулж, 17 бэлтгэлийн танхимыг тусгайлан бэлджээ. Зохион байгуулагчдын зүгээс 15 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 11 цэнгэлдэх талбай болон бэлтгэлийн нэг талбайг шинээр байгуулж, бусдыг нь шинэчлэн засварласан байна.

Монгол Улсаас төрсөн Азийн наадмын аваргууд:

  •    Дашдоржийн Цэрэнтогтох – 1974, эрэгтэй, чөлөөт бөх, 90 кг
  •    Хорлоогийн Баянмөнх – 1974, эрэгтэй, чөлөөт бөх, 120 кг
  •    Зэвэгийн Ойдов – 1978, эрэгтэй, чөлөөт бөх, 68 кг
  •    Буяндэлгэрийн Болд – 1982, эрэгтэй, чөлөөт бөх, 68 кг
  •    Зэвэгийн Дүвчин – 1982, эрэгтэй, чөлөөт бөх, 82 кг
  •    Пунцагийн Сүхбат – 1990, эрэгтэй, чөлөөт бөх, 82 кг
  •    Цэрэнбаатарын Цогтбаяр – 1994, эрэгтэй, чөлөөт бөх, 57 кг
  •    Халиуны Болдбаатар – 1998, эрэгтэй, жүдо
  •    Хишигбатын Эрдэнэт-Од – 1998, эмэгтэй, жүдо, 57 кг
  •    Оюунбилэгийн Пүрэвбаатар – 2002, эрэгтэй, чөлөөт бөх, 60 кг
  •    Дамдинсүрэнгийн Нямхүү – 2006, эрэгтэй, жүдо, 81 кг
  •    Хашбаатарын Цагаанбаатар – 2006, эрэгтэй, жүдо, 66 кг

Монголын баг тамирчдын хуваарь:











Спортын төрөл

Өдөр

Цаг

 

1

Бейсбол

11-р сарын 14

12:00

Монгол-Хятад

11-р сарын 15

13:00

Тайланд-Монгол

11-р сарын 16

13:00

Монгол-Япон

2

Сагсан бөмбөг

11-р сарын 14

19:15

Монгол-Туркменистан

3

Бокс

11-р сарын 16-26 /өдөр
бүр/

14:00
19:00

 

4

Шатар

11-р сарын 13-16

15:00

Хувийн
тоглолтууд

11-р сарын 18-26

18:00

Багийн тэмцээн

5

Туялзуур сэлэм

11-р сарын 20

09:00

Эрэгтэй, хөнгөн
сэлэм

6

Гольф

11-р сарын 17-20

07:15

Эрэгтэй

7

Гандбол

11-р сарын 13

14:00

Эрэгтэй
Монгол-Саудын Араб

11-р сарын 14

14:00

Монгол-Япон

11-р сарын 16

14:00

Катар-Монгол

11-р сарын 18

14:00

БНХАУ-Монгол

11-р сарын 20

14:00

Энэтхэг-Монгол

8

Жүдо

11-р сарын 13

10:00
15:00

Эмэгтэй: +78, -78 кг
Эрэгтэй: +100, -100 кг

11-р сарын 14

10:00
15:00

Эмэгтэй: 70, 63 кг
Эрэгтэй: 90, 81 кг

11-р сарын 15

10:00
15:00

Эмэгтэй: 57, 52 кг
Эрэгтэй: 73, 66 кг

11-р сарын 16

10:00
15:00

Эмэгтэй: Үнэмлэхүй, 48
кг
Эрэгтэй: Үнэмлэхүй, 60 кг

9

Регби

11-р сарын 21

14:30

А хэсэг: Япон-Монгол

11-р сарын 22

10:55

Монгол-Хонконг

11-р сарын 23

14:09

Монгол-Малайз

10

Триатлон

11-р сарын 13

09:00

Эмэгтэй ганцаарчилсан

11-р сарын 14

09:00

Эрэгтэй ганцаарчилсан

11

Волейбол

11-р сарын 13

16:00-18:00

Эрэгтэй: Иран-Монгол

11-р сарын 15

16:00-18:00

Эрэгтэй:
Монгол-Туркменитсан

11-р сарын 16

20:00-22:00

Эрэгтэй: Саудын
Араб-Монгол

11-р сарын 17

14:00-16:00

Эрэгтэй:
Монгол-Индонез

11-р сарын 19

12:00-14:00

Эмэгтэй:
Монгол-Тайланд

11-р сарын 20

18:00-20:00

Эмэгтэй: Тажикистан-Монгол

11-р сарын 21

20:00-22:00

Эмэгтэй: Монгол-БНХАУ

11-р сарын 22

12:00-14:00

Эмэгтэй: БНСУ-Монгол

11-р сарын 27

 

Волейболын хаалт

12

Байт харваа

11-р сарын 19

09:00

Эмэгтэй

11-р сарын 20

09:00

Эрэгтэй

11-р сарын 23

09:00

Эмэгтэй шигшээ

11-р сарын 24

09:00

Эрэгтэй шигшээ

13

Хөнгөн атлетик

11-р сарын 21

19:35-19:55

Эрэгтэй 5000м

11-р сарын 21

17:55-18:35

Эмэгтэй 10000м

11-р сарын 21

17:15-18:15

Эмэгтэй бөөрөнцөг
түлхэлт

11-р сарын 26

18:25-19:00

Эрэгтэй 10000м

11-р сарын 26

17:15-17:35

Эмэгтэй 5000м

11-р сарын 27

12:05-14:40

Эрэгтэй марафон

14

Бадминтон

11-р сарын 16-21 /өдөр
бүр/

09:00

Эрэгтэй хос,
ганцаарчилсан

15

Бильярд

11-р сарын 14-19

10:00

Эмэгтэй 8 бөмбөг, 9
бөмбөг, ганцаарчилсан

11-р сарын 13-20

10:00

Эрэгтэй снукер
ганцаарчилсан, багийн

11-р сарын 15-17

10:00

Эрэгтэй

11-р сарын 13-18

10:00

Эрэгтэй 8 бөмбөг, 9
бөмбөг

16

Боулинг

11-р сарын 15

09:00

Эрэгтэй, ганцаарчилсан

11-р сарын 16

09:00

Эмэгтэй, ганцаарчилсан

11-р сарын 24 хүртэл
өдөр бүр

09:00

Хос, гурвалын төрлүүд

17

Каноэ/Каяк

11-р сарын 13, 14

10:00

Эрэгтэй, эмэгтэй
ганцаарчилсан

11-р сарын 15

10:00

Эрэгтэй, эмэгтэй хос

18

Дугуй

11-р сарын 20

10:00

Эрэгтэй, эмэгтэй цуваа
гараа

11-р сарын 22

10:00

Эрэгтэй бөөн гараа

11-р сарын 23

10:00

Эмэгтэй бөөн гараа

19

Гимнастик

11-р сарын 13

10:00

Эрэгтэй урьдчилсан

11-р сарын 15

15:30

Эрэгтэй олон төрөлт

11-р сарын 16

19:30

Шигшээ

20

Буудлага

11-р сарын 13

09:00

Эрэгтэй, эмэгтэй 10м
хийн урт буу

11-р сарын 14

09:00

Эрэгтэй, эмэгтэй 10м
хийн гар буу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж