Micrsoft 1.3 тэрбум ам.долларын хувьцаа зарлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Micrsoft 1.3 тэрбум ам.долларын хувьцаа зарлаа

АНУ-ын Үнэт цаас, валютын хорооны баримтаас үзэхэд Microsoft корпорацийн гүйцэтгэх захирал Стив Баллмер 1.3 тэрбум ам.доллартай тэнцэх 49.3 сая ширхэг хувьцаа борлуулжээ.

Баллмерийн мэдэгдэлд “Microsoft дахь өөрийн эзэмшил хувьцааг зарснаар компанийн санхүүгийн байдлыг сайжруулах, мөн оны эцсээс өмнөх татварын төсөвлөлтийг зохицуулахад тус нэмэр болно” гэжээ. Тэрбээр өөрийн энэхүү үйлдлийг компанийн цаашдын үйл хэрэгт нөлөөлөхгүй гэдгийг онцолжээ.

“Баллмер тус компанид 408 сая ширхэг хувьцаа эзэмшдэг бөгөөд 2011 оноос өмнө дахин 75 сая ширхэг хувьцааг зарж борлуулахаар төлөвлөж байгаа” гэж Microsoft-оос мэдэгдсэн байна..

Тэрбээр одоогийн байдлаар 358.91 сая ширхэг буюу 9.64 тэрбум ам.долларын хувьцаа эзэмшиж байгаа бөгөөд энэ нь компанийн нийт хөрөнгийн 4.2 хувьтай тэнцэх юм байна. Тус компанийг анх Билл Гейтс үүсгэн байгуулснаас хойш Баллмер нь хамгийн том хоёр дахь хувьцаа эзэмшигч болжээ.

“Миний бие компаниас шинээр гаргах гэж байгаа бүтээгдэхүүн, хүмүүсийн амь амьдралыг өөрчилж чадахаар шинэ технологийн чадамж зэрэгт үнэхээр сэтгэл хангалуун байна. Microsoft-ын амжилтын төлөө бүхнээ зориулах болно” гэжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж