Хүнсний тосны үнэ өснө

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Хүнсний тосны үнэ өснө

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар цаг уурын байдал муудан ургацын хэмжээ буурснаас нийлүүлэлт багасч хүнсний тосны үнэ нэмэгдэх магадлалтай байна. 2011 он гэхэд нэг тонн дал модны тосны үнэ 1072 ам.доллар болж өсөх болно. Мах, эрдэнэ шиш, хүнсний тос, элсэн чихэр гэх мэт хүнсний үнэ дэлхий даяар өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд илүү их өссөн байна гэж НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас мэдээлжээ.

Дэлхийн улс орнууд улаан буудай, цагаан будаа, эрдэнэ шиш, наран цэцгийн үр, шар буурцгийн шош зэрэг хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдолд ороход ойрхон байна. Тиймээс 2011 онд ургамлын тосны үнийг буулгах ямар ч арга байхгүй.

Малайз, Индонез гэх зэрэг ургацын цөм орнуудад бороо үргэлжлэн орсоор байвал ургац хураалт зогсох аюултай юм. 2008 оны зургадугаар сараас хойш хүнсний тосны үнэ дээд хэмжээндээ хүртэл өссөөр байна.

БНХАУ-д болсон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнэ ханшийн тухай хэлэлцсэн хурал дээр “Нийлүүлэлт хомс, эрэлт ихтэй Хятад гэх мэт их гүрэнд нэн ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт ихээр ажиглагдсан гэж Луи Дрэйфүз компаний захирал Тао Чэнг хэлжээ. 

Судалгааны дүнгээс эрдэнэ шиш, наргил модны самар, газрын самар, рапсын үр зэргийн нийлүүлэлт ирэх онд 3,5 сая тоннд хүрч 0,3 тонноор буурах хандлагатай байна. Гэвч эрэлт нь эсрэгээр 5 сая тоннд хүрэх болно.

Энэ онд Малайз, Индонезод гангийн улмаас дал модны тосны ургац муудсан бол Өмнөд Америкт ган гачгийн улмаас шар буурцгийн тариалалт удааширч ургац муу авчээ. Хүнсэнд шууд хэрэглэж болдог тосны гол бүрдүүлэгч нь дал модны болон шар буурцгийн тос юм. Байгаль цаг уурын бэрхшээл буюу ган гачиг, хэт чийглэг хаврын улирал, үер, хөлдөлт зэрэг нь энэ жилийн ургац хураалтанд хэмжээлшгүй муугаар нөлөөлжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж