Үнэт металлын үнэ өсөв

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Үнэт металлын үнэ өсөв

Өнгөрсөн долоо хоногт үнэт металлын үнэ хүчтэй өссөн байна. Баасан гаригийн арилжаа хаагдах мөчид унц алтны үнэ 1397,85 ам.доллар болжээ. Тус металлын хувьд өнгөрсөн долоо хоногт 2,9 хувиар өсөөд байна. Гэхдээ шар металлын хувьд 1980 оны үнийн рекордыг эвдэхэд хол байна. Тухайн үед алт одоогийн үнэлгээрээр унц нь 2300 ам.доллар байсан аж.

Зарим шинжээчид ам.долларын ханш өсч байхад алтны үнэ их байна гэдэг нь хөрөнгө оруулагчдын алт худалдан авах сонирхол нэмэгдэж байгааг харуулж байна гэж үзэж байна.

Мөнгөний үнэ 8,9 хувиар өсч, унц нь 26,89 ам.доллар болж, 1980 оноос хойш харагдаагүй хамгийн өндөр хэмжээнд хүрчээ. Харин цагаан алтны үнэ 5,1 хувиар, паллади 8,1 хувиар өсөөд байна. Одоо нэг унц цагаан алт 1767 ам.доллар, паллади 683 ам.доллар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж