Суурь металлууд рекорд үнэд ойртов

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Суурь металлууд рекорд үнэд ойртов

АНУ-ын төв банкны арга хэмжээ, ажил эрхлэлтийн шинэ тайлангаас болж суурь металлын ханш огцом өсөв. Аж үйлдвэрлэл, барилга угсралтын хувьд хамгийн их хэрэглэгддэг зэсийн үнэ долоо хоногийн арилжаа хаах үед өмнөх өдрийнхөөс 107 ам.доллараар өсч, тонн нь 8707 ам.доллар болжээ. Баасан гаригт тус металл хамгийн дээд тал нь 8769,50 ам.доллар болсон нь 2008 оны долдугаар сарын рекорд үнэ болох 8940 ам.доллартай хамгийн ойрхон төвшин болов. Түүнчлэн хөрөнгийн биржүүд дээрх зэсийн хуримтлал буурч байгаа нь үнэд бага зэрэг нөлөөлсөн байна.

Бусад суурь металлын хувьд хөнгөн цагаан 2464 ам.доллар, цайр 2521 ам.доллар болж зургаан сарын турш хамрагдаагүй өндөр хэмжээнд хүрэв. Харин никель 24450 ам.доллараар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж