Газрын тосны үнэ хоёр жилийн өндөрлөгт хүрэв

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Газрын тосны үнэ хоёр жилийн өндөрлөгт хүрэв

Газрын тосны үнэ өнгөрсөн долоо хонгт 87 ам.доллараас давав. АНУ-ын ажил эрхлэлтийн талаарх хамгийн сүүлийн тайлан гарсаны дараа Нью Йоркийн “Nymex” бирж дээрх WTI маркийн нефть 36 центээр өсч, баррель нь 86,85 ам.доллар болжээ. Долоо хоногийн байдлаар нефтийн үнэ 5,42 ам.доллар буюу 6,6 хувиар өсчээ. Харин Лондоны бирж дээрх Брент маркийн нефтийн үнэ 11 центээр өсч, баррель нь 88,11 ам.доллар болов. Шатахуун экспортлогч орнуудын байгууллага ОПЕК зах зээл дэх газрын тосны нийлүүлэлтийг нэмэхгүй гэж байгаа нь мөн үнийн өсөлтөд нөлөөлсөн байна.
Шинжээчид 2011 он гэхэд АНУ-ын нефтийн үнэ 90 ам.доллар хүрнэ гэж тооцоолж байгаа юм. Энэ нь нефтийн хэрэглээ санхүүгийн хямралаас өмнөх үетэй харьцуулахад бага хэвээр байгаа ба аажмаар нэмэгдэж буйтай холбоотой аж.
Сонирхуулахад, хар алт 2008 оны долдугаар сард баррель нь 147,27 ам.доллар болж бүх цагийн дээд үнэ тогтоож, харин мөн оны арванхоёрдугаар сард хямралын үеэр 32,40 ам.доллар болсон нь хамгийн доод үнэ болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж