Боксчид Германы тамирчидтай тулалдана

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Боксчид Германы тамирчидтай тулалдана

Лондонгийн олимпийн наадамд эх орноо төлөөлөх шилдэг тамирчдаар багаа бүрдүүлсэн Германы Коттбус хотын цагдаагийн “Динамо” нийгэмлэгийн боксын шигшээ багийн тамирчид Монголын ширэн бээлийтнүүдтэй тулалдахаар манай улсад хүрэлцэн ирээд байна. Тамирчин, дасгалжуулагчаас бүрдсэн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн бөгөөд нийт найман жинд Монголын тамирчидтай тулалдах юм. Тэмцээн маргааш 11.00 цагаас Бөхийн өргөөнд эхлэх бөгөөд тэмцээний дараа хамтарсан бэлтгэл хийж, туршлага солилцох ажээ. Энэхүү халз тулаанд манай улсаас Э.Идэрхүү, Л.Зоригтбаатар, Б.Түвшинбат, Ж.Отгонжаргал, Б.Ганбаатар, Н.Шинэбаяр, Э.Төрбат болон С.Эрдэнэбаяр нар эх орныхоо рингэнд тулалдах юм. Тэмцээний үеэр мөн Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба болон дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт нар үзүүлэх тоглолт хийх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж