Д.Энхбат агсны дүү эмчилгээ хийлгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Д.Энхбат агсны дүү эмчилгээ хийлгэж байна

Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Б.Хурц Лондонд баривчлагдсан үйл явдал Монголын тагнуулын ажилтнууд 2003 онд Д.Энхбат агсныг хулгайлж авчирсан хэргийг олны анхаарлын төвд дахин авчраад байгаа билээ. Тэгвэл шоронд хоригдож байгаад нас барсан Д.Энхбат агсны дүү Д.Баяраагийн эрүүл мэндэд халдсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн гол сенсаацын нэг байлаа. Тодруулбал, Д.Баярааг аравдугаар сарын 25-ны шөнийн 21.00 цагийн үед  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт  гэрийнх нь орцны үүдэнд хэсэг бүлэг этгээдүүд  зодож биед нь хүнд гэмтэл учруулсан  юм.  Эх сурвалжийн хэлснээр үл таних хүмүүс Д.Баяраагийн нуруу болон  цээжин тус газарт нь хүчтэй цохисны улмаас тэрбээр хүндэвтэр бэртэл авсан аж. Одоогоор Д.Энхбат агсны дүү Д.Баяраа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгнө хэмээж байсан ч биеийн байдлын улмаас хойшлуулсан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж