Сангийн яам салбаруудаа тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Сангийн яам салбаруудаа тэргүүллээ

Энэ жил Төрийн албаны төв байгууллагын 15 жилийн ой тохиож   байгаа. Үүнтэй холбогдуулан тус байгууллагаас оны эхээр салбар зөвлөлийнхөө хэмжээнд “Төрийн албаны стандартын хэрэгжилтийн төлөө” уриан дор 15 багц ажлыг хийж гүйцэтгэхийг чиглэл болгосон. Харин өнгөрсөн долоо хоногт ажлаа дүгнэж шалгаруулсан байна. Энэхүү тодорхой шалгуур бүхий бүтэн жилийн хугацаанд үргэлжилсэн арга хэмжээгээр Сангийн яам тэргүүлжээ. 

Шалгуураар 2010 онд төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэхэд гол ажлаа чиглүүлж, салбар, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ямар нэг зөрчилгүй ажиллаж, Төрийн албаны зөвлөлөөс гаргасан бодлого шийдвэрүүдийг бүрэн хэрэгжүүлэх, Салбар зөвлөлийнхөө дотоод зохион байгуулалтын холбогдолтой ажлын эмх цэгцийг байвал зохих шаардлагын түвшинд хүргэх, Төрийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх чадварлаг, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулах зэрэг багц 15 үзүүлэлтийг Сангийн яам  ажилттай хэрэгжүүлж бусад салбаруудаа тэргүүлсэн байна. Төрийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх чадварлаг, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэхэд хамгийн өндөр хувь нэмэр оруулсан байгууллагаар Сангийн яамыг нэрлэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж