Дэлхийн улс орнууд хүм амаа тоолж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн улс орнууд хүм амаа тоолж байна

НҮБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу дэлхийн улс
орнууд х
үн ам орон сууцны тооллогоо энэ жил зарим нь дараа жил зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн манай улсын хоёр хөрш мөн хүн амаа тоолж байна. БНХАУ өнгөрсөн даваа гаригаас зургаан сая тоологчтойгоор
тооллогоо эхл
үүлж байв. Харин ОХУ-ын тооллогын эхний дүн гарчээ. Тэгвэл Аргентин
улс хүн ам, орон сууцны тооллогоо зохион байгуулж дууссан байна. Тооллогыг товлосон нэг шөнө тухайн айл
өрхөд хоносон хүмүүсийг тоолж явуулсан
тухай Монголын х
үн ам орон сууцны тооллогын вэб сайтад мэдээлжээ. Бүх хүнийг гэртээ
байх боломж б
үрдүүлэх үүднээс Хүн ам, орон сууцны Улсын тооллогын үеэр нийтийг хамарсан
арга хэмжээ явуулахыг хориглосон байжээ.

Аргентин улсад боловсролын байгууллагад ажиллагсадыг
сургалтад хамруулан тоологчоор ажиллуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаа
600.000 тоологч ажиллажээ.
Тооллогын
асуулга нь 50.000-аас дээш хүн ам оршин суудаг хот, суурин газарт амьдардаг хүмүүсээс асуух
35 асуулттай
үндсэн асуулга, 50.000-аас доош хүн ам оршин суудаг хот, суурин газарт амьдардаг хүмүүсээс асуух
67 асуулттай дэлгэрэнг
үй асуулга байсан бөгөөд үндсэн асуулгад хариулахад дунджаар 11, дэлгэрэнгүй асуулгад
хариулахад 20 орчим минут зарцуулсан байна. Тооллогын урьдчилсан д
үн ирэх арванхоёрдугаар сарын 20, үндсэн
асуулгын ер
өнхий дүн 2011 оны зургадугаар
сарын 20, өргөтгөсөн асуулгын ерөнхий дүн 2011 оны арванхоёрдугаар
сарын 15-нд гарах юм байна.

Япон Улсын хүн амын тооллогын мэдээлэл цуглуулах ажиллагаа дуусч иргэдээс авсан асуулгыг шалгах ажил хийж байгаа бөгөөд энэ оны арванхоёрдугаар сараас мэдээлэл
боловсруулах ажил эхлэх гэнэ. Улмаар
т
ооллогын урьдчилсан дүн 2011 оны хоёрдугаар
сард, үндсэн үр дүнг аравдугаар
сараас эхлэн шат дараатайгаар танилцуулахаар төлөвлөсөн байна.

Япончууд тооллогод хэрхэн хамрагдахаа өөрсдөө сонгож асуулгын хуудсыг бөглөжээ. Тухайлбал, тоологч нөхөгдсөн асуулгын хуудсыг өрхөөс авах,
орон нутгийн байгууллагад н
өхсөн асуулгаа иргэд шуудангаар илгээх болон интернэтээр тооллогын асуулга
н
өхөх зэрэг аргуудыг
хэрэглэжээ. Эдгээр аргуудаас хамгийн үр дүнтэй болсон
нь шуудангаар илгээх арга байсан б
өгөөд нийт өрхийн 50 хувь шуудангаар нөхсөн асуулгаа орон нутгийн байгууллагад хүргүүлсэн байна.
Харин Токио хотын нийт
өрхийн 8.4 хувь нь интернэтээр тооллогын асуулгыг нөхжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж