Ээж ээ, миний найз бүсгүй танаас найм ах

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Ээж ээ, миний найз бүсгүй танаас найм ах

Мадонна ба загвар өмсөгч Хесус Лус хоёрын хайр саяхан дууссан. Поп хатагтайн шинэ хайраар 24 настай бүжигчин залуу  Брахим Заибас тодроод байна. Саяхан Лион хотноо амьдардаг залуугийн эх франц эмэгтэй сэтгүүлч нартай тэдний талаар хэдэн үг солилцжээ.  Хүү надад утасдаад шинэ найз охинтой болсон гээд найман насны зөрөөний талаар хэлсэн. Би түүнд үүнд айх зүйл байхгүй, чи наснаасаа том харагддаг юм чинь хэдэн насаар ах эмэгтэйтэй танилцахад гэмгүй гэлээ. Гэтэл тэрээр: “Ээж ээ, миний найз бүсгүй танаас найм ах. Түүнийг Мадонна гэдэг” гэж хэлж байна. 

Мадам Патрисия Видаль ярихдаа: «Эцэст нь миний хүү Мадоннагийн найз болсныг би ойлгоод амаа ангайн алмайрч орхив. Одоо ч үүнийг ойлгохыг оролдоод л байна. Намайг сургуульд сурч байхад Мадонна том од байсан. Энд хүүгийн тухай ярих юм алга. Их гайхалтай, бараг сюрреалист байдал гэдэг энэ байх” гэж хатагтайн ярьсныг Daily Mail сонин бичжээ.

Брахим гэх 24-тэй залуу, 52 настай Мадонна хоёр Нью-Йоркт өнгөрсөн есдүгээр сард танилцаад тэр даруйдаа амрагууд болжээ. Тэдний шөнийн клубт үнсэлцэж байгаа зургийг папарациуд аваад амжсан байв. Брахим англиар муу ярьдаг, Мадонна францаар таг, Мөн тэр лалынх шүтлэгтэй архи, тамхи хэрэглэдэггүй гэсэн саад байгаа гэнэ. Мөн Брахим эхийнхээ адил Мадоннагийн дуунд дургүй гэнэ. Брахимын эцэг нь алжир хүн байгаад өөрийн дөрвөн хүүхэдтэй эхнэрээ орхин явсан ч Патрисия хүүхдүүдээ лалын уламжлалаар хүмүүжүүлжээ. Тэр нь тэдний харилцаанд саад болж магадгүй гэж мадам Видаль хэлээд харин хүү нь Мадоннагийн хүүхдүүдтэй сайн харилцаатай байж чадна гэдэгт эргэлзэхгүй гэсэн байв. Брахим дүү нартай байсан учир жижиг хүүхдүүдэд сайн гэж тэр хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж