Галт уулын дэлбэрэлтээр үрэгдэгсэд нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Галт уулын дэлбэрэлтээр үрэгдэгсэд нэмэгджээ

Индонезийн Мерапи галт уулын баасан гаригт эхэлсэн дэлбэрэлтийн улмаас 138 хүн амиа алдаад байна гэж Associated Press мэдээлэв. Өмнө нь бараг 100 орчим хүн амь үрэгдсэн гэж байлаа. Гамшигт нэрвэгдэгсдийн тоо 300 орчим хүн болжээ.

Арваннэгдүгээр сарын 5-ны шөнийн дэлбэрэлтэд 94 хүн үрэгдсэн байлаа. Тэдний амиа алдсан гол шалтгаан нь халуун нурам үнсний улмаас гарсан түлэгдэлт болж байна. Халуун үнс галт уулын тогооноос 18 км-ын зайд цацагдаж байна.

Мерапийн анхны дэлбэрэлт аравдугаар сарын 26-нд болж 44 хүний амийг авсан байлаа. Үүний дараа эрх баригчид тэр хавийн хүмүүсийг нүүлгэх ажлаа эхэлсэн байв.

Мерапийн дэлбэрэлтийг сүүлийн 80 жилийн дотор хамгийн хүчтэй гэж үзэж байна. Мерапийн 1930 оны дэлбэрэлтээр 1300 хүн амиа алдсан байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж