Хятадын худалдааны төвд гал гарав

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Хятадын худалдааны төвд гал гарав

Хятадын зүүн хойд хэсгийн Цилинь хотын худалдааны төвд гарсан галын удмаас 17 хүн амиа алдлаа гэж “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.

Хамгийн сүүлчийн мэдээгээр нэг хүн сураггүй болсонд тооцогдож, 28 хүн гэмтэл бэртэл авчээ. Гал сөнөөгчид түүнийг унтраахад бараг хагас өдрийг зарцуулсан тухай Agence France-Presse тодруулсан байна.

Галын шалтгааны талаар мөрдөн байцаалт явуулж, худалдааны төвийн ерөнхий захирлыг барин байцаалт авч байна. Хятадад аюулгүйн байдлыг үл тоомсорлосны улмаас хүний амь үрэгдсэн гал их гардаг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж