Тооллогын техник хэрэгслийг орон нутагт хүргэжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Тооллогын техник хэрэгслийг орон нутагт хүргэжээ

“Хүн ам, орон сууцны тооллого 2010” эхлэхэд гуравхан хоног үлдээд байна. Тооллогын зохион байгуулах товчоо аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороонд тооллогын материалыг бүрэн хүргэж дууссан тухай өчигдөр мэдээллээ. Үүнд, нэгдсэн удирдамж, тооллогын асуулга, нэгтгэлийн маягтыг нөхөх заавар, ХАОСТ маягтууд, архивын хавтас, тоологч шалгагчийн багц, газрын зураг, , сургалтын DVD, сурталчилгааны самбар, плакат зэрэг нийт 46 тонн материалыг баг, хороонд бүрэн хүргэжээ. Тоологч шалгагчийн багцад цүнх, хөх, улаан өнгийн бал, тоологч шалгагчийн үнэмлэх, энгэрийн зүүлт, тооны машин, гар чийдэн, дохиолол зэрэг багтсан байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замтай гэрээ хийснээр эдгээр ачаа тээшийг Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорноговь аймагт үнэгүй хүргэжээ. 

Б.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж