Бага хурлын 310 гишүүнд нэр дэвшүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Бага хурлын 310 гишүүнд нэр дэвшүүлж байна

МАН-ын ХХYI их хурлын үйл ажиллагаа үргэлжилж байна. Хэдийгээр хурлыг өглөө 10.00 цагаа эхлүүлэхээр толовсон ч 12.00 цаг өнгөрөөж эхлэв. Өнөөдрийн төгсгөлийн хуралдаанаар МАН-ын бага хурлын 310 гишүүнд нэр дэвшүүлж байгаа юм . Хэдийгээр МАН-ын удирдлагын зүгээс 310 нэр гаргаж өгсөн ч төлөөлөгчдөд таалагдаагүй тул дахин дотороосоо зөвшилцөж нэр дэвшүүлэхээр болж ийнхүү хуралдааны ажиллагаа саатаад байна.

МАН-ын дарга С.Батболд хэлэхдээ “Бага хуралд МАН-ын 500 гишүүн тутмаас нэг хүн сонгохоор шинэчилсэн дурамд тусгасан. Тэгэхдээ нйислэл, аймагт квот ялгаатай байна. Гишүүнчлэлийнхээ тоог өсгөсөн аймгуудад квот илүү, гишүүнчлэлийн тоог бууруулсан, өсгөхгүй байгаа аймгуудад бага квот өгнө“ гэжээ.

Ингээд аймаг нийслэлд олгосон квотын тоог танилцуулсан байна. Үүнд,
Улаанбаатарт 84, Архангайд 19, Баян-Өлгийд 18, Баянхонгорт ес, Булганд найм, Говь-Алтайд ес, Говьсүмбэрт дөрөв, Дархан-Уулд найм, Дорноговьт зургаа, Дорнодод 27, Дундговьд зургаа, Завханд 12, Орхонд долоо, Өвөрхангайд 14, Өмнөговьд зургаа, Сүхбаатарт 11, Сэлэнгэд ес, Тав аймагт 16, Увсад 19, Ховдод 14, Хөвсгөлд 19,Хэнтийд 10 хүний квот өгчээ. Үлдсэн гишүүнийг дээрэс квотоор оруулах аж.

Ингээд Бага хурлын гишүүнд нэр дэвшүүлэх, нууц санал хураах ажил одоо хаалттай болж байна. Нийслэлээс Бага хуралд нэр дэвшигчид дотор МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн С.Баяр, М.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нар байгаа юм байна. Гэхдээ нэр дэвшигчид дотор хэтэрхий олон бизнесмэн орсныг төлөөлөгчид хааллтай хруалдаан дээр шүүмжилсэн байна. Тухайлбал, Н.Анандбазар, ойрд сураг тасарсан “Алтжин”-гийн Алтан гээд бизнесийн хүрээнийхэн олон орсон тул төлөөлөгчид дунд дэрэээс өгсөн чиг таалагдахгүй байна хэмээсэн хэл үг гарчээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж