Улсын заан М.Өсөхбаяр түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Улсын заан М.Өсөхбаяр түрүүлэв

МАХН-ын 26 дугаар их хурлын зочид, төлөөлөгчдөд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан өчигдөр “Бөхийн өргөө”-нд боллоо. Барилдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, улсын арслан Х.Мөнхбаатар, Говьсүмбэр аймгийн харьяат, улсын арслан Д.Азжаргал, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын гарьд И.Доржсамбуу, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын гарьд Н.Ганбаатар нарын хүчит 128 бөх зодоглосноос Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Хил хамгаалах Ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, Монгол Улсын залуу заан М.Өсөхбаяр түрүүлж, Говьсүмбэр аймгийн харьяат, Улсын арслан Д.Азжаргал үзүүрлэлээ. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын начин Д.Лхагвадорж нар үлдлээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж