Шүүх хуралд оролцох нэрсийг гаргана

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Шүүх хуралд оролцох нэрсийг гаргана

Лондонд олон улсын эрх зүйн хэм хэмжээ зөрчин  гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр баригдсан ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцын шүүх хуралд Монголоос  оролцох хүмүүсийн нэрсийн жагсаалт ирэх долоо хоногт гарах гэнэ. Энэ сарын 15-ны өдөр болох шүүх хуралд АНУ-ын иргэн Их Британийн Өмгөөлөгчдийн холбооны гишүүн Мак Доналдс  оролцож өмгөөлөл явуулах бол орчуулагчаар Монгол Улсаас Англи Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан оролцох юм байна. Одоогоор Б.Хурцыг Лондон дахь Вандсвортын шоронд цагдан хорьж буй  гэнэ. Энэ сарын 15-ны өдөр  болох  шүүх хурлын үеэр   түүнийг Франц улс руу шилжүүлэх эсэхийг   шүүн хэлэлцэх бололтой. Түүнийг 2003 онд Д.Энхбатыг баривчилж Францаас Белги, Германы хилээр тээвэрлэсэн хууль бус ажиллагаанд буруутай гэж үзсэн  тайлбарыг Гадаад харилцааны яаманд  тус улсаас ирүүлсэн юм.

Н.Түвшин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж