
Цагдаагийн ажилтнуудыг сэжигтээр татсан долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэж таван хүний амь нас хөнөөсөн хэргийг Улсын ерөнхий прокурорын газар ар гэрийнхнийх нь хүсэлтээр дахин хяналт тавьснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн билээ. Эл хэрэгт хяналт тавьж буй Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Н.Гантулгаас тодруулахад “Уг хэрэгт хохирсон иргэдийн гомдлоор хяналт тавьж байна. Эцсийн шийдвэр гараагүй байна” гэсэн тайлбарыг өгөв. Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой таван хүний амь нас хохирсон хэрэгт тухайн үед ЦЕГ-ын дарга асан хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга дэд хурандаа Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын албаны дарга хурандаа Ш.Батсүх нарыг холбогдуулан шалгасан ч энэ оны хоёрдугаар сард Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон юм.
Н.Түвшин