Улаанбаатарт цас бударна

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт цас бударна

Энэ сарын 5, 6-нд Улаанбаатар хот нутгийн зүүн хэсгээр  цас унаж, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар өдөртөө -3 хэм хүртэл хүйтэрсэн байна. Харин өнөөдөр нийслэл хотод үүлэрхэг, цас бударна. Салхи хойноос 4-9 метр сек хүрч ширүүснэ. Өдөртөө  0-2 хэм дулаан  байна. Өглөө 11 цагт Улаанбаатарт 4 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 81 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, зүүн зүгийн нутгийн зүүн  хэсгээр цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6  хэм  хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 7-12  хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан  байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

 
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж