Зимбабвегийн арслангууд жуулчинд халджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.06-нд нийтлэгдсэн

Зимбабвегийн арслангууд жуулчинд халджээ

Зимбабвегийн  Мана-Пулс гэх үндэсний дархан газарт шөнө шүршүүрт орж байсан жуулчинг арслангийн прайд барин хөнөөсөн байв.

Хашигдаагүй майхант лагерьт таван арслан найз нөхөд, гэр бүлийнхээ хамт амрахаар ирсэн  Зимбабвегийн 59 настай Питер Эвершед (Peter Evershed) гэх жуулчинг шүршүүрт орж байхад нь барьжээ.

Хамт явсан хүмүүс нь хашгирах чимээгээр тэнд гүйн ирцгээхэд Эвершед амиа алдсан байсан гэнэ. Аялал зохион байгуулагч нь хурц гэрэлтэй машинаар ирэн агаарт хэд хэд буудсаны дараа Эршадын цогцосноос арслангуудыг  хөөж чаджээ. Энэ нь Зимбабвегийн үндэсний хүрээлэнд сүүлийн хэдэн долоо хоногийн дотор гарсан хүний амийн хохиролтой гурав дахь тохиолдол болов. Аравдугаар сард энд заан Өмнөд Африкийн нэгэн бизнесменыг гишэглэн хөнөөсөн байв. Наймдугаар сард буйвал үхэрт мөргүүлэн нутгийн нэртэй байгаль хамгаалагч Стив Кок үрэгдсэн байлаа. Мана-Пулсийн дархан газар ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн санд багтдаг.

Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж