Дэг зөрчвөл торгуультай

Хуучирсан мэдээ: 2010.11.06-нд нийтлэгдсэн

Дэг зөрчвөл торгуультай

Бундестагийн хуралдааны дэгийг ноцтой зөрчсөн депутатуудыг 500-3000 хүртэл  еврогоор торгож байх захиргааны торгуулын шийдвэрийг гаргасан тухай  Welt  мэдээлж байна. Энэ талаар ХАХ/ХЧХ, ГСДН, ЧАН ба “Ногоонтнууд”-ын жигүүрүүд тохиролцож чадсан байна.

Депутатууд хуралдааны дэгийг ноцтой зөрчвөл еврогоор торгож байх бундестагын шинэ журмыг нэн даруй хэрэгжүүлж эхлүүлэхээр санаачлагчид нь хөөцөлдөж байна. Тэр нь хуралдаан дээр тогтмол эсэргүүцэл гаргадаг “Зүүний” намуудын жигүүрийн депутатуудын эсрэг хамгийн түрүүнд чиглэгдэж байгааг тэмдэглэжээ.

Тэдний эсрэг байгаа хүмүүс зүүнтнүүд парламентад маргаан өрнүүлэхийн оронд уриа, зурагт хуудас барин үймүүлж байна гэж үзэж байна. Зүүнтнүүдийн хамгийн дуулиантай эсэргүүцэл энэ жилийн хоёрдугаар сарын 26-нд болсон байна. Бундесверын Афганистанд байлгах хугацааны талаар хэлэлцэж байхад “Зүүний” депутатууд Германы командлалын тушаалаар хоёр бензин зөөгчийг бөмбөгдөх үеэр амь үрэгдсэн афганчуудын нэрийг барин босцгоожээ. Бундестагийн спикер Норберт Ламмерт (Norbert Lammert) эцэст нь зүүний жигүүрийнхнийг хурлаас гаргахаар тушааж байв.

Welt. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж