”Associated Press” Б.Хурцын талаар мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.06-нд нийтлэгдсэн

”Associated Press” Б.Хурцын талаар мэдээлэв

Фото: www.cabinetoffice.gov.uk сайтаас

Монголын тагнуулын албаны өндөр тушаалын офицер Батын Хурц Лондоны нисэх буудалд баривчлагдсан гэж Associated Press энэ баасан гаригт мэдээлсэн байв. Тагнуулын албаны ажилтанг хүн хулгай хийж, тамлан зовоосон хэрэгт сэжиглэж байна.

Хурцыг Их Британид хэлэлцээр хийхээр очих үеэр нь есдүгээр сард Хитроу нисэх буудалд барьсан ба энэ тухай энэ сарын эхээр л тодорхой боллоо гэж АР онцолсон байна. Тагнуулчыг Германд шилжүүлэн өгч магадгүй ба харин Монголын Засгийн газар түүнийг дипломат дархан эрхтэй гээд суллуулахаар хөөцөлдөж байна. Энэ хэргийн шүүх хурал арваннэгдүгээр сарын 15-нд болно.

Agence France-Presse агентлагийн мэдээнд улс төрийн орогнолыг Францаас хүссэн Монголын цагаач Дамирангийн Энхбатыг баривчилсан хэрэгт холбогдуулан Хурцыг баривчилсан гэв. Тусгай албадын мэдээгээр Энхбатыг 2003 онд хулгайлж Бельги, Германаар дамжуулан Монголд хүргэсэн ажиллагааг Хурц зохион байгуулсан гэх хэрэгт түүнийг буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: АР. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж