”Дискавери” хөлгийн нислэгийг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.06-нд нийтлэгдсэн

”Дискавери” хөлгийн нислэгийг хойшлууллаа

Шаттл "Дискавери" сансрын хөлөг хөөргөх талбайд. Фото: NASA

Олон улсын сансрын станцад очих "Дискавери" шаттлын нислэгийг наад зах нь 2010 оны арваннэгдүгээр сарын 30 хүртэл хойшлуулахаар шийдсэн тухай NASA-гийн сайтад энэ баасан гаригт мэдээлсэн байв.

Нислэгийг дахиад хойшлуулах шийдвэрийг түлшээр цэнэглэж байх үеэр устөрөгч алдагдаж байгааг илрүүлсний дараа гаргажээ.

Уг гэмтлийг засахад цаг хугацаа хэрэгтэй бөгөөд мөн олон улсын сансрын станцад залгагдсан шатлл нарны байрлалын улмаас халах аюултай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

"Дискавери" хөлөг арваннэгдүгээр сарын 1-нд хөөрөх ёстой байснаа техникийн саатлын улмаас гурван удаа дараа нь цаг уурын нөхцөлөөс нэг удаа тус тус нислэгийг хойшлуулсан байв. Энэ нислэгээр Америкийн сансрын олон дахин ашиглах хөлгийн ашиглалтын хугацаа дуусах юм.
Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж