“Аль-Каида” UPS-ийн онгоцыг дэлбэлснээ хүлээв

Хуучирсан мэдээ: 2010.11.06-нд нийтлэгдсэн

“Аль-Каида” UPS-ийн онгоцыг дэлбэлснээ хүлээв

Йеменд байрладаг “Арабын хойгийн Аль-Каида” байгууллага тэсрэх төхөөрөмжтэй илгээмжүүдийг явуулсан мөн 2010 оны есдүгээр сард Дубайн нисэх буудлаас холгүй UPS компанийн онгоцыг дэлбэлснээ хүлээн зөвшөөрлөө гэж хэт даврагчдын сайтын шүүлт хийдэг SITE байгууллагын мэдээнээс иш татан Agence France-Presse мэдээлжээ.

"Америкийн UPS компанийн онгоцыг бид дэлбэлсэн. Дайснуудын хэвлэл мэдээлэл тэр ажиллагааны хариуцлагыг бидэнд өгөөгүй учраас бид энэ тухай дараагийн ажиллагаа явагдтал чимээгүй байсан” гэж Арабын “Аль-Каида” мэдэгдэлдээ өгүүлсэн байв.

" UPS-ийн онгоцыг дэлбэлсэн талаар дайснууд яагаад хэлсэнгүй вэ? гэдэг асуудал бидэнд гарч ирсэн юм. Онгоц сүйрснийг тэд тогтоож чадаагүй юу эсвэл Обамагийн засаг захиргаа энэ хэргийг нуухаар шийдсэн үү гэсэн асуудал гарч ирсэн юм” гэж террористуудын мэдэгдэлд өгүүлжээ.

Лалын хэт даврагчдын сайтад тэсрэх төхөөрөмжтэй илгээмжийн тусламжтайгаар ачааны болон зорчигчдын онгоцыг цаашид дэлбэлж байх уриалгыг нийтэлсэн байна.

Сануулахад UPS шуудангийн компанийн онгоц Дубайн нисэх буудлын ойролцоо есдүгээр сарын 3-нд сүйрсэн юм. Тэр үед энэ хэргийн талаар мэдээлээгүй ба онгоцонд байсан хүмүүсийн талаар ч мэдээ гаргаагүй юм.

Дубай ба Лондоны нисэх буудлуудад илрүүлсэн тэсрэх төхөөрөмжтэй илгээмжүүд нислэгийн үеэр дэлбэрэх ёстой байсан ба тэсрэх төхөөрөмжийн тухай мэдээг Саудын Арабын тусгай албаныхан анх өгчээ. Ерөнхийлөгч Барак Обама Йемены террористуудын сүлжээг устгахаар амласан байлаа.

Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж