Арваннэгдүгээр сарын 6

Хуучирсан мэдээ: 2010.11.06-нд нийтлэгдсэн

Арваннэгдүгээр сарын 6

Арваннэгдүгээр сарын 6-ны баяр

Дэлхийн эрчүүдийн өдөр

Эрхэмсэг эрчүүдээ, хэрэв та нарыг зөвхөн гуравдугаар сарын 18-нд нь л баярлуулна гэж бодож байгаа бол та нар эсэргүүцлээ гаргах эрхтэй байна шүү. Михаил Горбачевын буянаар дэлхий ертөнц эрчүүдийн өдрийг (World Men"s Day) тэмдэглэх болжээ. Зөвлөлтийн анхны бөгөөд сүүлчийн ерөнхийлөгч Михаил Горбачевын санаачлагыг Венийн магистрат, Вена хот дахь НҮБ-ын салбар болон бусад олон улсын байгууллагууд дэмжин энэ баярыг гаргаж иржээ. Эрчүүдийн олон улсын баярыг арваннэгдүгээр сарын эхний хагас сайн өдөр тэмдэглэдэг.

Эмэгтэйчүүдийн анхаарал халамж энэ өдөр эрчүүдэд хэрэгтэй. Мөн энэ өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг гуравдугаар сарын 8-нд гэдгийг сануулахад илүүдэхгүй. Мөн энд сануулахад, арваннэгдүгээр сарын 19-нд тэмдэглэдэг Олон улсын эрчүүдийн өдөр (International Men"s Day) байдаг. Энэ өдрийг анх удаа 1999 оны арваннэгдүгээр сарын 19-нд Тринидад ба Тобаго улсад тэмдэглээд дараа нь АНУ, Их Британи, Ямайка, Австрали, Энэтхэг, Сингапур, Мальта ба Өмнөд Африкт тэмдэглэдэг болжээ.

Дайн ба зэвсэгт сөргөлдөөний үеэр хүрээлэн буй орчныг үл ашиглах тухай олон улсын өдөр

НҮБ-ын Ерөнхий ассамблей  жил бүрийн арваннэгдүгээр сарын 6-ны өдрийг Дайн ба зэвсэгт сөргөлдөөний үеэр хүрээлэн буй орчныг үл ашиглах тухай олон улсын өдөр (International Day for Preventing the Exploitation of the Environment in War and Armed Conflict) гэж 2001 оны арваннэгдүгээр сарын 5-нд зарлажээ.

Зэвсэгт сөргөлдөөний үеэр хүрээлэн буй орчинд учруулсан хохирол нь сөргөлдөөн зогссоны дараа экосистем  ба байгалийн нөөцийг урт хугацаагаар муутган нэг биш орны хувь заяанд нөлөөлж байна гэж НҮБ энэ шийдвэрийг гаргахдаа онцлон заасан байв.

Асар том омлетын Америкийн өдөр

Аббевилла хотноо (Луизиана муж, АНУ) 1985 оноос эхлэн арваннэгдүгээр сарын эхний амралтын өдрүүдэд Асар том омлетын өдрийг (Giant Omelette Celebration) тэмдэглэж иржээ.

Наполеон Бонапарт омлетад нугасгүй байсан гэж ярьдаг. Хууч яриагаар Наполеон хамтран зүтгэгчдийнхээ хамт  Бессьер  гэдэг газар хоноглохоор болжээ. Тэднийг орон нутгийн “тахианы бэлэг” гэсэн амттанаар дайлсан гэнэ.
Тэр “бэлгийг” амсаад Наполеон машид бишэрч тэр хавиас бүх өндгийг цуглуулан армидаа асар том омлет шаруулахаар болжээ. Үүнийг дурсан Бессьерт өнөөг хүртэл асар том омлетын баярыг хийдэг аж. Хоолны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар омлет нь гайхамшигтай зууш аж. Түүнд Наполеоноос гадна бусад хүчирхэг хаад дуртай байв. Австрийн хаан Франц Иосиф энэ хоолыг “Бурханы гайхамшигтай бэлэг” гэж нэрлэсэн байв. Анх тэрээр 20 хүрч байж энэ зуушийг амталжээ. Хаан ан хийж яваад ялимгүй төөрч нэгэн тариачин айлд ирсэн байв. Гэрийн эзэгтэй сүү, өндөг, гурил, сахрыг холиод түүнийг бага зэрэг шараад хурц хутгаар зүсэн хэрчээд дахин бага зэрэг шараад сахрын пудра цацаад хааныг дайлсан ба хаантан дараа  нь өдөр бүр “тариачны зуушийг” хоолондоо хэрэглэх болсноос чихэрлэг амттай омлетыг «кайзершмаррен» (кейзерын хэрчээс) гэж нэрлэсэн байв. Омлет том хэмжээтэй байж хамтаар зооглох ёстой гэж мэргэжилтнүүд үздэг. Яг энэ зааврын дагуу Америкийн Луизианна мужийн тогоочид  Найрамдлын омлетаа 5000 өндөг, зургаан кг цөцгий тос, 25 литр сүү ба 10 кг ногоогоор бэлтгэн зочдоо дайлдаг ажээ.

Үйл явдал

П.И.Чайковский нас барав

1893 он: Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский нас барав. Түүний төгсгөлийг сонсоод III Александр хаан “Агуу вангууд надад олон харин Чайковский ганцхан” гэж хэлж байсан гэдэг.

Харьцангуйн онол батлагдсан тухай зарлав

1919 он: Лондон хотноо Британийн хаантны нийгэмлэг ба Хаантны одон орны нийгэмлэг Эйнштейны харьцангуйн нийтлэг онолыг батлагдсан гэж Английн одон оронч Артур Эддингтон (1882-1944) зарлажээ.

Английн экспедици 1919 оны намар нар хиртэлтийн үеэр Эйнштейны хэлж байсан Нарны таталцлын талбарт гэрлийн хэлбийлтийг олж тогтоосон байв. Тэр нь Ньютоныхоор биш Эйнштейны таталцлын хуулийн дагуу байсан юм. Тэр дуулиантай мэдээллийг Европын бүх сонинууд нийтэлсэн ба ихэнх нь ичгүүргүйгээр түүнийг илт буруу танилцуулж байжээ.

Нарны бүрэн хиртэлт үеэр бүрэн хэмжээний ажиглалт хийсэн эрдэмтэд нарны зээрэнцгийн захад гэрлийн хазайлт “эйнштейны”хэмжигдэхүүнтэй тохирч харин Ньютоны сонгомол таталцлын онолоос хоёр дахин илүүтэйг тогтоожээ. Энэ хуралдаанаас эхлэн Эйштейны алдар нэр дэлхийд түгсэн байна. Тэрээр олон улс орноор айлчлан лекцээ уншиж байлаа.

Эйнштейныг Нобелийн шагналд нэр дэвшүүлж байсан боловч Нобелийн хороо тийм хувьсгалч онолынх нь төлөө шагнал өгөх зүрх гаргаагүй юм. Гэсэн ч 1921 онд Эйнштейнд өмнө нь туршигдан  батлагдсан баттай гэх фото үр дүнгийн онолоор нь Нобелийн шагнал олгож, “онолын физикийн бусад ажлаар нь…” гэсэн үндэслэлийг гаргасан дипломат  гарцаар тэд эргэлзээгээ шийдсэн байв.

Сталины Зөвлөлтийн ард түмэнд хандсан үг хэлэгдэв

1941 он: Октябрийн социалист хувьсгалын XXIV жилийн ойн тухай Сталины илтгэл ба Зөвлөлтийн ард түмэнд хандсан илгээлт 1941 оны арваннэгдүгээр сарын 6-нд гарч тус оронд асар их эх оронч эрмэлзлэлийг гаргажээ. Түүний үг Агуу эх орны дайнд фашистуудын эсрэг тэмцэлд нь хүчин  зүтгэлээ эрс нэмэгдүүлэх цэнэг нь болсон юм. Улс орон даяар нь олон мянган хурал цуглаан болон “Манай ард түмэн дайснаа ялахын тулд бүхнийг фронтод зориулна” гэсэн уриагаар тэр бүгд нь төгсөж байв.

Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж