Их хуралд зориулсан барилдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.06-нд нийтлэгдсэн

Их хуралд зориулсан барилдаан эхэллээ

МАН-ын 26 дугаар их хурлын зочид, төлөөлөгчдөд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан “Бөхийн өргөө”-нд яг одоо эхэлж байна. Барилдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, улсын арслан Х.Мөнхбаатар, Говьсүмбэр аймгийн харьяат, улсын арслан Д.Азжаргал, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын гарьд И.Доржсамбуу, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын гарьд Н.Ганбаатар нарын хүчит 128 бөх зодоглож байна. Дашрамд сануулахад, МҮБХ энэ сард Улсын начин цолтнуудад хүндэтгэл үзүүлэх, Улс тунхагласны ойд зориулсан гэхчлэн нийт дөрвөн барилдаан зохион байгуулах ажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж